ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хурал 08-нд болж, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин үг хэлж тэмдэглэхдээ, будлиантай олон улсын тахлын байдал болон хүнд болоод байгаа дэлхийн эдийн засгийн нөхцөлд Хятад улс гаднын байдлыг өөрчлөлтийг шийдэх урт хугацааны бэлтгэлтэй байж, халдварт өвчнөөс сэргийлэхийг байнгын болгож, үйлдвэрлэл амьдралын дэг журмаа тал бүрээр сэргээх хэрэгтэй. Мөн цар тахлын бий болгосон гарз хохирлыг хамгийн доод хэмжээнд барих хэрэгтэй гэжээ.
Тэнгис хуурайн боомтын халдварт өвчнөөс сэргийлэх ажлыг эрчимжүүлж, гаднаас тахал халдварлан орж ирэхээс сэргийлж, хилийн гаднаас орж ирж байгаа бий бүхий хүмүүст 14 хоног тусгаарлан хянах шаардлага тавьж, тэдэнтэй ойр хавь талтаас болж өвчин тахал дэлгэрэхийг чанд сэргийлэх хэрэгтэй. Мөн халдварт өвчний эсрэг олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй гэж хурлаас онцолжээ.
Хятадын эдийн засгийн хөгжил хүнд бэрхэд тулгараад байна. Хүнд хэцүү байгаа ажил төрөл, дунд жижиг аж ахуйн нэгжийг тэтгэх эрч хүчээ нэмэгдүүлэн, дотоодын эрэл хэрэгцээгээ өргөтгөж, дэлгүүр худалдаа, зах зээлийн сэргэлтийг дэс дараалалтай хийх хэрэгтэй. Эмзэг бүлгийн үндсэн амьжиргааг баталгаажуулан, ажилгүйдлийн даатгалын хамрах хүрээг тэлж, ажилгүйдлийн үндсийг баталгаажуулах хэрэгтэй гэж хурлаас шаарджээ.
