Хятад улсын дарга Ши Жиньпин 05-р сарын 13-ны орой БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй утсаар ярилаа.
Ши Жиньпин онцлохдоо: Шаргуу хатуужилтай хүчин чармайлтаар БНХАУ, БНСУ коронавирусний халдварыг үр дүнтэй хяналтад авч чадлаа. Халдвартай хамтдаа тэмцэх явцад Хятад, Өмнөд Солонгос бие биенээ үргэлж дэмжин, харилцан туслалцаж ирсэн юм. Хятад, Өмнөд Солонгос халдвараас урьдчилан сэргийлж, хяналтдаа авах хамтын ажиллагааны механизмыг байгуулж, халдвар гаднаас зөөвөрлөгдөн орж ирэхийг үр ашигтай тогтоон барьж чадсан байна. Хоёр тал мөн халдварын байдлыг сайтар хяналтдаа авсан нөхцөлд бүс нутгийн аж үйлдвэрийн гинжин хэлхээ, ханган нийлүүлэлт, ложистикийн нэвтрэлтийн үйл ажиллагааг ажиллуулахын тулд чухал шаардлагатай хүмүүсийн солилцооны зам сувгийг түргэн нээсэн юм. Иймээс хоёр орны халдварын эсрэг хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрсэн төдийгүй, хоёр орны халдварын эсрэг ерөнхий нөхцөл байдалд сайтар үйлчилж, сайн хөршүүдийн найрсаг харилцааны зам сувгийг харуулан, дэлхийн халдварын эсрэг тэмцэлд ашигтай туршлага хуримтлуулж, хамтын ажиллагааны үлгэр жишээ бий болгосон юм. БНСУ-тай халдварын эсрэг хамтын ажиллагааг эрчимжүүлж, эм бэлдмэл, вакцин судлалын хамтын ажиллагааг бэхжүүлж, ДЭМБ-ын үүрэг гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлэн, НҮБ, Их 20-ын бүлэг, АСЕАН, Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг олон талт хүрээнд харилцаа холбоо, зохицуулалтаа эрчимжүүлэн, хоёр тал ба олон улсын хамтын ажиллагааг тасралтгүй хөгжүүлэхийг дэмжихэд Хятад улс бэлэн байна гэжээ.
Мүн Жэ Ин хэлэхдээ: - Ши Жиньпин даргын хүчтэй удирдлага дор Хятад улс коронавирусний халдварын эсрэг тэмцэл илэрхий үр дүнд хүрлээ, үүнийг би өндрөөр үнэлж байна, мөн удахгүй болох Хятадын "Хоёр чуулган" бүрэн дүүрэн амжилтад хүрэхийг хүсье! Өмнөд Солонгос, Хятад улс халдварт өвчинтэй тэмцэх талаар ижил төстэй үзэл санаа, арга хэмжээ авч байгаа бөгөөд халдварт өвчинтэй тэмцэх хамтын ажиллагаа чухал үр дүнд хүрсэн, ялангуяа урьд хожид "шуурхай нэвтрэх зам суваг" нээж, хоёр орны эв нэгдэл, хамтын ажиллагааны хүчтэй дохиог дамжуулан, дэлхий нийтэд үлгэр жишээ үзүүлсэн юм. Хятад улстай харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн эв нэгдэл, итгэл найдварыг дэмжин, халдварын эсрэг тэмцэлд ялалт байгуулахын тулд идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд БНСУ бэлэн байна. Хятадтай хэлхээ холбоогоо бэхжүүлэн, хоёр орны харилцааг тасралтгүй урагш хөгжүүлэхийг БНСУ хүсэж байна гэжээ.
Ши Жиньпин БНСУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярилаа
2020-05-14 10:57
Ши Жиньпин БНСУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярилаа.
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх
