solongonews
Ли Жаньшү Кубын ерөнхийлөгч Мигель Диаз-Канелтай уулзав
2022-11-26 09:41
Ли Жаньшү Кубын ерөнхийлөгч Мигель Диаз-Канелтай уулзав.

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшү Хятадад айлчилж буй Кубын Коммунист Намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Кубын ерөнхийлөгч Мигель Диаз-Канелтай 11-р сарын 25-ны өдөр Бээжингийн Ардын Их Хурлын Танхимд уулзлаа.

Ли Жаньшү хэлэхдээ "Хятад, Куба хоёр бол бие биедээ итгэж, бие биедээ чин сэтгэлээр ханддаг сайн найзууд, хамтрагчид, ахан дүүс юм. Хоёр орны харилцаа тасаршгүй юм. Хятад улс Куба улсыг өөрийн бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг хамгаалах, гаднын оролцоог эсэргүүцэхэд тууштай дэмжиж, хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн чухал зөвшилцлийг хэрэгжүүлж, хоёр тал, улс хоорондын харилцааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Куба улстай хамтран ажиллахад бэлэн байна. Ши Жиньпинээр төв болгосон ХКН-ын төв хорооны удирдлага дор хятадын онцлогтой социализмын ажил шинэ эринд орж, түүхэн амжилтуудыг бий болгосон юм. Хятад улс, Хятадын бүх ард цаашид Кубын хууль тогтоох байгууллагатай солилцоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хоёр талын хамтын ажиллагааг янз бүрийн салбарт эерэг, хүчтэй хууль зүйн баталгааг хангахад бэлэн байна" гэжээ.

Мигель Диаз-Канелээс Хятадын Коммунист Намын ХХ их хурал амжилттай болсонд дахин баяр хүргэв. Мөн Ши Жиньпинийг Хятадын ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдсонд баяр хүргэв. "Хятад улс Хятад маягийн модернизацаар үндэсний сэргэн мандалтад хүрнэ гэдэгт Кубын тал чин сэтгэлээсээ хүсэж байгаа.  Цаашид хоёр орны найрсаг хамтын ажиллагааг төрөл бүрийн салбарт гүнзгийрүүлнэ гэдэгт найдаж байна" гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл