Энэ сарын 11-нд Бээжинд ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин эрдэмтдийн хурлыг даргалан хуралдуулж, "14-р таван жил"-ийн хугацаан дахь Хятадын шинжлэх ухаан технологийн салбарын хөгжлийн талаарх санал бодлыг сонссон байна. Тэрээр:
- Өдгөө Хятадын хөгжилд нүүрлээд байгаа дотоод, гадаад орчин дахь нарийн төвөгтэй өөрчлөлт гарч, улс орны ирээдүйн хөгжил шинжлэх ухаан технологийн шинэчлэлийг түргэсгэх тал дээр маш тулгам шаардлага тавигдаж байна. Хятадын өргөн олон эрдэмтэд болон шинжлэх ухаан технологийн ажилтнууд түүхэн хариуцлага үүрэглэж, шинжлэх ухаан технологийн өргөн уудам орон зайн гүн рүү тасралтгүй гавшгайлахыг хүсэж байна гэж хэллээ.
Хятадын Инженерийн Академийн академич Шюй Куанди, Хятадын Шинжлэх Ухааны Академйн академич Яо Чизи, Ши Игүн нарын зэрэг эрдэмтдийн долоон төлөөлөгч Хятадын шинжлэх ухаан технологийн тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлэх зэрэг асуудлаар санал санаачилга дэвшүүлсэн байна. Ши Жиньпин дарга үг хэлсэн эрдэмтэн тус бүртэй харилцаж, шинжлэх ухаан технологийн том чухал асуудал болон шинжлэх ухаан технологийн тогтолцооны өөрчлөлт шинэчлэлийн шинэ асуудлаар гүнзгий судлан хэлэлцсэн байна.
