03-р сарын 10-ны өдөр Шинэ төрлийн коронавирсурний уушгины хатгалгааны эсрэг тэмцэх зангилааны үед ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 10-ны өдөр Хүбэй мужийн Үхань хотноо цар тахлаас урьдчилан сэргийлж, таслан зогсоох ажилтай танилцлаа. Тэрээр: Хүбэй болон Үхань бол энэ удаагийн тахлаас урьдчилан сэргийлж, таслан зогсоох тэмцлийн хамгийн чухал газар юм. Шаргуу зүтгэсний үр дүнд Хүбэй болон Үханьд цар тахлаас урьдчилан сэргийлж, таслан зогсоох ажилд идэвхтэй хандлага гарч, үе шатны чанартай чухал амжилтад хүрсэн боловч үүрэг мөн хүнд байсаар юм. Энэ үед бүр илүү сэрэмжтэй, болгоомжтой, илүү хичээн зүтгэж, урьдчилсан сэргийлж, таслан зогсоох ажлыг одоогийн хамгийн тэргүүн чухал ажлаа болгож, цөхрөхгүй сулруулахгүй ажиллаж, Хүбэйг хамгаалах, Үханийг хамгаалах дайны ялалтыг байгуулах хэрэгтэй хэмээн онцолжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, энэ удаагийн хатуу тэмцэлд Хүбэйн шат бүрийн намын байгууллагууд болон намын гишүүд тэргүүн фронтод идэвхтэй ажиллаж, бүх мужийн эмнэлгийн ажилтнууд болон Хүбэйг туслах эмчилгээний багийн эмчилгээний ажилтнууд хүчин зүтгэл гаргаж, Ардын чөлөөлөх армийнхан хатуу шийдвэр гарангуут үүрэг хариуцлагаа ухамсарласан бөгөөд хорооллын ажилтнууд, цагдаа, анхан шатны ажилтнууд, сайн дурынхан зэрэг хүмүүс ард иргэдтэй эв санаагаа нэгтгэн, сэтгэл хөдөлгөм тэмцлийн түүхийг бүтээсэн юм гэжээ.
Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, энэ удаагийн хүнд тэмцэлд Үханий ард иргэд их талыг харгалзан бодож, аюул түгшүүрээс айхгүй, өвчин тахлаас урьдчилсан сэргийлж, таслан зогсоох шаардлагын дагуу гар бие оролцон тэмцэж, маш чухал хувь нэмэр оруулж, Үханий иргэдийн тэсвэр хатуужил, уужуу багтаамжтай дүр төрхийг дэлхий дахинд харуулсан юм. Үханий ард иргэд өөрийгөө хохироож, хувь нэмрээ оруулсны ачаар тахлаас урьдчилсан сэргийлж, таслан зогсоох ажил идэвхтэй хандлагатай болж байгаа юм. Үханий ард иргэд өөрийн бодит үйл ажиллагаагаараа Хятад улсын хүчин чадал, Хятадын зориг санаа болон Хятадын үндэстнүүдийн жаргал зовлонгоо хамтатган, харилцан туслалцан дэмжилцдэг эх оронч хайр сэтгэлийг харуулж чадсан юм. Үхань хот баатруудын хот гэдэг нэрэндээ нийцсэн Үханчууд бол баатар ард түмэн, шинэ төрлийн коронавирусний уушгины хатгалгааны эсрэг энэ удаагийн тэмцэл түүхийн хуудаснаа бичигдэх ёстой. Бүх нам, Хятадын үндэстнүүдийн ард иргэд та нараараа бахархаж байна. Нам ард түмэн Үханьчуудад талархлаа илэрхийлж байна гэжээ.
