Хятад улсын дарга Ши Жиньпин 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Олон улсын иргэний нийгмийн дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх солилцооны хуралд баярын захидал илгээв.
Дарга Ши Жиньпин захидалдаа "Хөгжил нь хүн төрөлхтний нийгмийн үүрдийн гол сэдэв аж. Эл улс орон хөгжлийн дагуу сайн сайхан аж амьдралыг хүртэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Өдгөө дэлхийн эдийн засгийн хөгжил олон талын шалтгаанд нөлөөлөгдөж байгаа бөгөөд НҮБ 2030 он үргэлжилсэн хөгжлийн хөтөлбөр ч нөлөөлөгдөж байна. Эдгээр эрсдэл өрсөлдөөнийг даван туулахын тулд бид итгэл зоригийг хөвчилж, эв найртай харилцан туслалцан, цар тахлыг эрс гуйвшгүй даван туулж, хамтдаа хүчин зүтгэл гаргаж хөгжлийг ахиулбал сая НҮБ 2030 он тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, эл улсын ард түмэн аз жаргалтай амьдралыг эдэлж чадах болно. Үүнчлэн хүн төрөлхтний нийгэм сайн сайхан ирээдүйг угтан авчрах болно" гэжээ.
Дарга Ши Жиньпин "Олон улсын нийгэмлэг нь хөгжлийг ахиулах чухал чанарын хувьд нийтлэг ойлголтод хүрэхийг хүндэтгэн үзэх хэрэгтэй. Үүнд хөгжлийг дэмжих олон улсын нөхцөл боломжийг бүрдүүлж, дэлхийн хөгжлийн шинэ эрч хүчийг бий болгон, дэлхийн хөгжлийн түншлэлийн харилцааг бүтээн байгуулна. Олон улсын иргэдийн нийгэмлэг нь дэлхийн хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлэхэд бат бэх суурь хангах болно. Хятадын тал дэлхийн эл улс оронтой хамтдаа хүчин зүтгэл гаргаж, НҮБ 2030 он тогтвортой хөгжлийн санаачилгын хөтөлбөрийг хурдасгаж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц ухамсрыг хамтдаа бүтээн байгуулж, шинэ эринд хөгжлийг ахиулахад их хувь нэмэр оруулахад бэлэн байна" хэмээн онцолсон байна.
