solongonews
Ши Жиньпин Мьянмарт хийх айлчлалаа эхлүүлэв
2020-01-17 20:50
Ши Жиньпин Мьянмарт хийх айлчлалаа эхлүүлэв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин тусгай нисэх онгоцоор Нэйпидавгийн 01-р сарын 17-нд олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн очсоноор, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад хийх төрийн айлчлалаа эхлүүлжээ.

Ши Жиньпин онгоцны буудалд хүрэлцэн очиход, Мьянмарын нэгдүгээр ерөнхий сайдын орлогч Минт Шве тэргүүтэй засгийн газрын сайд нар халуун дотноор угтан авсан бөгөөд Мьянмарын хүүхэд багачууд Ши Жиньпинд цэцэг хүргэсэн бол янз бүрийн үндэстний хувцас засалтай Мьянмарын залуус ч халуун дотноор угтан авч байлаа. Хүндэт харуулын цэргүүд улаан хивсний хоёр талд хүндэтгэл үзүүлж байв. Тухайн нутгийн уран бүтээлч, оюутнууд үндэстний онцлогтой дуу, бүжиг тоглож, түүнчлэн тухайн нутгийн залуус хоёр орны далбааг өргөн, “Хятад, Мьянмарын найрамдал мандтугай”, “Ши Жиньпин даргад эрүүл энх хүсье” хэмээн мьянмар хэлээр уриа хашхиран, Ши Жиньпинд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байлаа.

Ши Жиньпин машины цуваагаар, нисэх онгоцны буудлаас хот руу хөдөлжээ. Нисэх онгоцны буудлын хаалганы дээр ч "Хятад улсын дарга Ши Жиньпиний Мьянмарт айлчлахыг халуун дотноор угтаж байна", "Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс Эрхэмсэг ноён Ши Жиньпинд хүндэтгэл үзүүлж байна" гэсэн бичээс бичсэн байлаа.

Ши Жиньпин Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Мьянмарын засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ, сайн сайхны өрөөл дэвшүүлсэн байна. Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Мьянмар бол уул усаараа залгалдсан найрсаг хөршүүд, хоёр орны ард түмэн гүн зузаан найрамдалт харилцаатай юм. Дипломат харилцаа тогтоосон 70 жилийн турш, Хятад, Мьянмар хоёр орны хамтран санаачилсан энх тайвнаар зэрэгцэн орших 5 үндсэн зарчмыг баримталж, олон салбарын солилцоо, хамтын ажиллагаанд байнга шинэ ахиц дэвшил гаргасаар ирлээ. Мьянмарын удирдагчидтай хоёр орны харилцаа, харилцан сонирхож буй асуудлаар гүнзгий санал бодлоо солилцож, хоёр орны найрамдлыг өвлөн залгамжилж, тал бүрийн стратегийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэн, Хятад, Мьянмарын харилцааг шинэ шатанд гаргаж, шинэ эрин үед орно гэдэгт найдаж байна гэжээ.

Дэн Шюешян, Ян Жэчи, Ван И, Хэ Лифэн нар дагалдан явжээ.

БНХАУ-аас Мьянмарт суугаа элчин сайд Чэн Хай онгоцны буудалд хүрч Ши Жиньпин даргыг угтан авчээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл