ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн орлогч ерөнхий сайд Хань Жэн 21-ний өдөр Хятадын Хайнань мужийн Бө-Ао хотод болсон Бө-Аогийн 2022 оны Азийн чуулга уулзалтын жилийн уулзалтын нээлтийн ёслолд оролцон, уулзалтын захирал, стратегийн түншүүдийн төлөөлөл, Хятад, гадаадын бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж ярилцжээ.

Хань Жэн нээлтийн ёслол дээр Бө-Аогийн Азийн чуулга уулзалтыг зохион байгуулж байгаад халуун баяр хүргэж байгаагаа илэрхийлэв. Хань Жэн хэлэхдээ "Хятад улсын дарга Ши Жиньпин уг уулзалтын нээлтийн ёслолд видео хэлбэрээр оролцож, үндсэн илтгэл тавьсан нь Хятадын засгийн газраас Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын бүтээн байгуулалтад ихээхэн ач холбогдол өгч байгааг бүрэн харуулж байна".
Хань Жэн форумын зөвлөлийн дарга нар болон стратегийн түншүүдийн төлөөлөлтэй хийсэн хамтын уулзалтын үеэр жил бүр зохион байгуулж буй энэхүү уулзалт нь “Цар тахал ба дэлхий: Даян дэлхийн хөгжлийг ахиулж, хамтын ирээдүйг цогцлооё” гол сэдвийн хүрээнд болж, дэлхийн улс орнууд болон олон хүний анхаарал тавьж буй томоохон асуудалд анхаарал хандуулсан болно. "Ши Жиньпин дарга илтгэлдээ олон улсын хамтын нийгэмлэгт хүний амь нас, эрүүл мэндийг хамт хамгаалж, эдийн засгийн сэргэлтийг ахиулж, дэлхийн энх тайван, амгалан тайван байдлыг сахин хамгаалж, дэлхийн засаглалын сорилтод хариу арга хэмжээ авахыг уриалж, ялангуяа дэлхийн аюулгүй байдлын санаачилга дэвшүүлсэн нь гишүүн орнуудын хамтын зөвшилцөлд хүрч чадсан байна. Цар тахал зэрэг сорилт бэрхшээлийн өмнө энх тайвныг хамгаалах, аюулгүй байдлыг сахин хамгаалах, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хамтын хөгжлийг биелүүлэх хүсэл зориг улам хүчтэй болж, арга хэмжээг цаг алдалгүй авах ёстой" гэжээ.
Хань Жэн Бө-Ао-гийн чуулга уулзалтаар гишүүн орнууд өөрийн онцлогт тулгуурлан бүс нутгийн хөгжлийн “Бө-Ао төлөвлөгөө”-г идэвхтэй хэрэгжүүлж, бүс нутаг, олон улсын томоохон асуудлаар Азийн дуу хоолойг илэрхийлэхийг санал болгов. Цаг үеийн хариуцлагаа үүрэглэж, тахлын эсрэг хамтын ажиллагаа, дэлхийн эдийн засгийг сэргээх, ногоон болон нүүрстөрөгчийн хийн ялгаварлалтыг бууруулах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж, нээлттэй, хүртээмжтэй байдлыг баримталж, Азийн хөгжлийг ахиулахад оюуны дэмжлэгийг хамтран үзүүлэх ёстой гэсэн санал дэвшүүлжээ.

Форумын зөвлөлийн дарга Пан Гимун, Филиппиний Ерөнхийлөгч асан Арройо, Пакистаны ерөнхий сайд асан Азиз болон бусад төлөөлөгчид Ши Жиньпин даргын илтгэлийг өндрөөр үнэлж, форумыг хөгжүүлэхэд урт хугацааны дэмжлэг үзүүлсэн Хятадын засгийн газарт талархал илэрхийлж, Азийн хамтын ажиллагаа болон бүс нутгийн эдийн засгийн интеграцчиллыг дэмжихэд үргэлжлүүлэн үүрэг гүйцэтгэхэд эерэг нөлөө үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Хань Жэн "Хятад болон гадаадын бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй хийсэн уулзалтын үеэр хэлэхдээ, Хятадын эдийн засгийн үйл ажиллагаа ерөнхийдөө тогтвортой хандлагатай байна. Гол төлөв шинэ тодорхойгүй байдлаас шалтгаалж одоогийн эдийн засгийн буурах дарамт илэрхий байна. Энэ онд Хятадын макро эдийн засгийн бодлого улам хүчтэй болж, бодит эдийн засаг болон ард түмнийг илүү ихээр дэмжиж, илүү их хүчин чармайлт гаргах болно. Бид эдийн засгийн тогтвортой, эрүүл хөгжлийг бий болгоно гэдэгт бүрэн итгэлтэй байна" гэжээ.
Хань Жэн "Эрчим хүчний хангамж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, бизнесийн орчны талаар хүн бүрийн анхаарал хандуулж буй асуудалд хариулсан байжээ.Тэрээр хэлэхдээ, Хятад улс нүүрсийг цэвэр ашиглахыг эрчимтэй ахиулж, зах зээлийн механизм болон засгийн газрын зохицуулалтын үүргийг бүрэн гүйцэд биелүүлж, эрчим хүчний хангамжийн аюулгүй, тогтвортой байдлыг баталгаажуулан,энэ жилийн нүүрстөрөгчийн хийг оргил үеэс нь буруулах, нүүрстөрөгчийн ялгаварлалтын саармагжилтын ажлыг тогтвортой, эмх цэгцтэй дэмжинэ. Шинжлэх ухаанч, нарийвчилсан арга замаар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг зохицуулж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулж, логистикийг эмх цэгцтэй болгож, аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хангаж, цар тахлын эдийн засаг, нийгмийн хөгжилд үзүүлэх нөлөөллийг хамгийн их хэмжээнд буруулна. Хуульчлагдсан олон улсын бизнесийн орчныг бүрдүүлэхийг тууштай баримталж, зах зээлийн бүх төрөлд тэгш хандах, аж ахуйн нэгжтэй холбоотой бодлого боловсруулахдаа бизнес эрхлэгчдийн санал хүсэлтийг бүрэн сонсоно. Хятад улсын гадаадад улам нээлттэй болж, дэлхийн олон орны аж ахуйн нэгжүүд Хятадад хөрөнгө оруулалт хийж, Хятадын хөгжлийн ногдол ашгийг хуваалцахад таатай байна".
Тус арга хэмжээд оролцсон бизнес эрхлэгчдийн төлөөлөгчид, Хятадын засгийн газар хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг нээлттэй болгон сайжруулж байгааг нааштай үнэлж, Хятадын эдийн засгийн урт хугацааны хөгжлийн хэтийн төлөвийг өөдрөгөөр харж, Хятадын хөгжилд гүнзгий оролцоход бэлэн байна хэмээн илэрхийллээ.
