
Орон нутгийн цагаар 11-р сарын 18-ны үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бангкок хотноо Папуа Шинэ Гвинейн Ерөнхий сайд Марапетай уулзлаа.
Ши Жиньпин хэлэхдээ "Хятад, Папуа Шинэ Гвиней нь сайн найзууд, сайн түншүүд, сайн ах дүүс бөгөөд хөгжиж буй орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагаа, харилцан ашигтай, ялалт байгуулсан үр дүнгийн загвар юм. Хятад улс Папуа Шинэ Гвинейтэй илүү өндөр түвшинд, харилцан ашигтай иж бүрэн стратегийн түншлэлийг байгуулахад бэлэн байна. Хятад, Номхон далайн арлын орнуудын хувь заяаны хамтын цогцыг илүү ойр дотно байгуулахад тэргүүлэх, үлгэр жишээ үүрэг гүйцэтгэж байна".
Ши Жиньпин хэлэхдээ "Хятад улс Папуа Шинэ Гвиней улстай хамтран "Бүс ба зам"-ыг чанарын өндөр түвшинд барьж, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас агнуурын салбар, дэд бүтэц, эдийн засгийн тусгай бүсийн бүтээн байгуулалт, гамшгаас урьдчилан сэргийлэх болон тусламж үзүүлэх, ногоон хөгжил болон бусад салбарт хамтран ажиллах, Папуа Шинэ Гвинейн онцлогтой бүтээгдэхүүний импортыг өргөжүүлэх, Хятадын аж ахуйн нэгжүүдийг Папуа Шинэ Гвинейд хөрөнгө оруулж, хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтран хэрэгжүүлж, Хятад, Номхон далайн арлын орнуудын хооронд уур амьсгалын өөрчлөлт, ядуурлыг бууруулах, хөдөө аж ахуй, гамшгаас урьдчилан сэргийлэх, онцгой байдлын хангамж зэрэг 6-н том платформыг сайн ашиглана. Хятад улс Папуа Шинэ Гвинейн газар хөдлөлтийн дараах сэргээн босголтод чухал ач холбогдол өгч, энэ талаар тусламж үзүүлэхэд бэлэн байна. Би Папуа Шинэ Гвинейн Батука академийн хөгжилд онцгой анхаарал хандуулж байсан. Мөн Папуа Шинэ Гвинейн хэрэгцээнд нийцүүлэн тус сургуульд багшлах багш нарыг илгээх, заах тоног төхөөрөмж болон бусад материалаар хангахад бэлэн байна" гэжээ.
Мөн тэрээр "Хятад улс Номхон далайн арлын орнуудтай найрсаг харилцаа хөгжүүлж, эрх тэгш хандах, харилцан хүндэтгэх, ялалт байгуулсан хамтын ажиллагаа, нээлттэй байдал, хамрах хүрээг баримталж, ямар ч гуравдагч этгээдийг онилоогүй, геополитикийн өрсөлдөөнд оролцоогүй. Хятад улс олон улсын болон бүс нутгийн үйл ажиллагаанд Папуа Шинэ Гвиней болон Номхон далайн арлын бусад орнуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх, жинхэнэ олон талт үзлийг баримтлах, олон улсын харилцааг зохицуулах үндсэн хэм хэмжээг дээдлэн, олон улсын шударга ёсыг дээдэлж, Ази, Номхон далайн бүс нутаг болон дэлхий нийтэд энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжихэд бэлэн байна" гэжээ.
Марапе хэлэхдээ "Ши Жиньпин даргын ухаалаг удирдлага дор Хятад улс хөгжлийн агуу их амжилт гаргаж, хөгжил дэвшил, тогтвортой байдалд хүрч, 100 сая шахам хүнийг ядуурлаас гаргажээ. Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга дахин сонгогдсонд баяр хүргэж байна. Папуа Шинэ Гвиней, Хятад хоёрын нөхөрлөл удаан хугацаанд үргэлжилж байна. Хятад улс Папуа Шинэ Гвинейн эдийн засгийн хөгжилд зориулж мөөгөнцрийн ургамлын технологи зэрэг олон тусламж үзүүлжээ. Папуа Шинэ Гвиней улс нэг Хятадын бодлогыг тууштай хэрэгжүүлж, өөрийн бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад Хятадыг тууштай дэмжиж, эдийн засаг, худалдааны салбарт Хятадтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, залуучууд, боловсролын дунд ард түмний солилцоог бэхжүүлнэ. Папуа Шинэ Гвинейд хөрөнгө оруулж, хамтран ажиллах Хятадын илүү олон бизнесийг хүлээн авна. Папуа Шинэ Гвиней, Хятадын харилцааны цаашдын хөгжлийг ямар ч хүч зогсоож чадахгүй. Папуа Шинэ Гвиней улс Номхон далайн арлын орнууд болон Хятад улсуудын харилцааны хөгжлийг цаашид идэвхтэй дэмжихэд бэлэн байна" гэжээ.
