Трамп хэлэхдээ: - Америк, Хятад худалдаа эдийн засгийн анхны шат үеийн гэрээ тохиролцсон нь Америк, Хятад, түүнчлэн дэлхий нийтийн хувьд ч сайн явдал юм. Америк, Хятад хоёр орны зах зээл болон дэлхий нийтээрээ үүнийг маш идэвхтэй хүлээн авч байна. Америк Хятад улстай нягт харилцаатай байж, гэрээнд аль болох хурдан гарын үсэг зурж, хэрэгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ: - Хятад, Америк хоёр орон эрх тэгш, харилцан хүндэтгэсэн үндсэн дээр худалдаа эдийн засгийн анхны шат үеийн гэрээг тохиролцсон нь Хятад улс, Америкт ашигтай төдийгүй дэлхий дахины энх тайван, хөгжил дэвшилд ч ашигтай юм гэжээ.
Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, Хятад, Америкийн худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа нь Хятад, Америкийн харилцааны тогтвортой хөгжил, дэлхийн эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан юм гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ: - Сүүлийн үед Америк Тайвань, Хонконг, Шиньжян, Төвд зэргийн асуудлаар назгай үг яриа үйл ажиллагаа гаргаж буйг бид тулын их анхааралдаа авч байна. Эдгээр үйлдэл нь Хятадын дотоод засагт хөндлөнгөөс оролцсон явдал мөн бөгөөд Хятад улсын ашиг сонирхлыг хохироож, хоёр талын итгэлцэл хамтын ажиллагаанд ч ашиггүй юм. Америк бидний олон удаагийн уулзалт, утсаар ярьсан чухал нийтлэг ойлголцлыг нямбай хэрэгжүүлж, Хятад улсын анхаарал хандуулж буй асуудлыг чухалчлан үзэж, хоёр орны харилцаа болон чухал чухал хөтөлбөрүүдэд саад тотгор болохоос зайлсхийхийг хүсэж байна гэжээ.
Трамп хэлэхдээ: - Олон талаар тантай байнгын холбоо барих боломжтой байхыг хүсэж байна. Манай хоёр орон зөрчил маргаантай асуудлыг зүй зохистой шийдвэрлэн, Америк, Хятадын хоёр орны харилцаа урагштай хөгжинө гэдэгт би итгэлтэй байна гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ: - Олон талаар тантай холбоотой байж, хоёр талын харилцаа болон олон улсын асуудлаар санал бодлоо солилцож, хамтаар зохицуулж, хамтран ажиллаж, тогтвортой байлгахаар үндэс болгосон Хятад, Америкийн харилцааг хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Хоёр төрийн тэргүүн мөн Солонгосын хойгийн асуудлаар санал бодлоо солилцжээ.
