solongonews
ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хороо хурал болов
2020-05-06 21:40
ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хороо хурал боллоо.

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хороо 05-р сарын 06-ны өдөр хурал хийж, цар тахлаас сэргийлж хянах ХКН-ын Төв хорооны удирдах хэсгийн ажлын тайланг сонсож, цар тахлаас сэргийлж хянах ажлыг байнгын болгох механизмыг судалжээ. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалж, илтгэл тавив.

Дарга Ши Жиньпин хэлсэн үгэндээ, Намын төв хороо Хүбэй зэрэг тахлын хүнд бүсүүдэд удирдах хэсэг томилж, Намын төв хорооны цар тахлаас сэргийлж хянах ажлын олон шийдвэр тогтоолыг төлөвлөж, цар тахлыг сэргийлж хянах өмнө фронтын ажлыг бүх талаар эрчимжүүлэх тогтоол гаргалаа. Намын Төв хорооны удирдлага болон Хятадын үндэстнүүдийн ард түмний дэмжлэгтэйгээр Намын төв хорооны удирдах хэсэг Хүбэйгийн ард түмэн болон Үханий ард түмэнтэй хамтдаа тэмцэж, эх үүсвэрээс нь хянаж сэргийлэх, өвчтөнийг авран эмчлэх, эд материалын хангамжийг баталгаажуулах ажлыг сайн хийж, хамгийн их хүчин чармайлтаар тахлын тархалтыг тогтоон барьж, бүх Хятадын тахлын эсрэг өмнө фронтыг сахин хамгаалж, Хятадын хүч чадал, Хятадын зориг санаа, Хятадын үр ашгийг харуулж, цар тахалтай тэмцэх ардын дайн, ерөнхий дайн, довтлолтын дайнд чухал хувь нэмэр оруулсан байна гэжээ.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл