solongonews
Ли Жаньшү Мексикийн Сенатын дарга Санчестэй хэлэлцээ хийв
2022-04-20 08:20
Ли Жаньшү Мексикийн Сенатын дарга Санчестэй хэлэлцээ хийв

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшү 4-р сарын 19-ний өдөр Бээжингийн Ардын их хурлын ордонд Мексикийн Сенатын дарга Санчестэй видео хэлэлцээ хийсэн байна.

Ли Жаньшү хэлэхдээ, 2013 онд Ши Жиньпин дарга Мексикт айлчлах үед Хятад Мексикийн харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шилжсэн нь хоёр орны харилцааны хөгжлийн түүхэнд чухал үйл явдал болсон юм. Энэ оны 2-р сард Ши Жиньпин дарга, Лопез нар хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн баярын мэндчилгээ илгээж, хоёр орны харилцааны хөгжлийн шинэ үе шатыг нээж өгсөн юм. Цар тахлын халдварын эсрэг Хятад, Мексик хоёр бие биедээ тусалж, хоёр орны найрамдал улам гүнзгийрэв. Хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг идэвхтэй хэрэгжүүлж, Хятад Мексикийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахын төлөө Хятад улс Мексиктэй хамтран ажиллахад бэлэн байна.

Хятад Мексикийн харилцаа сайн хөгжиж байгаа нь хоёр тал бие биенээ үргэлж хүндэтгэж, эрх тэгш харьцаж, ялангуяа бие биенийхээ язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй томоохон асуудлаар харилцан дэмжлэг үзүүлж байгаатай холбоотой юм. Нэг Хятадын зарчим бол Хятад Мексикийн найрсаг харилцааны тулгын чулуу юм. Мексикийн тал олон жилийн турш нэг Хятадын зарчмыг баримталж ирсэнийг Хятадын тал өндрөөр үнэлж байна. Мексик бол Латин Америк, Карибын тэнгисийн чухал орон. Хятад улс Мексик зэрэг CELAC-ын гишүүн орнуудтай хамтран ажиллаж, Хятад-CELAC форумын бүтээн байгуулалтыг тасралтгүй сайжруулж, шинэ эриний Хятад, CELAC харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд бэлэн байна. Хоёр орон олон улсын үйл хэрэг дэх нийтлэг ашиг сонирхлыг өргөн хүрээнд хуваалцаж, олон талт зохицуулалтаа эрчимжүүлж, НҮБ, Их 20 зэрэг олон улсын болон олон талт форумд харилцаа холбоогоо бэхжүүлж, жинхэнэ олон талт үзлийг хамгаалах ёстой.

Хятад Мексик бол чухал нөлөөт бүхий хөгжиж буй томоохон орнууд юм. Хамтын ажиллагааны асар их нөөц бололцоо бий, хоёр тал харилцан ашигтай, хамтдаа хожих үр дүнг баримталж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх ёстой.

Мексикийн тал Хятадын олон улсын импортын экспод идэвхтэй оролцож, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтад хамтран ажиллахыг Хятадын тал угтаж байна. Хятад, Мексик хоёр бол эртний соёл иргэншилтэй, томоохон соёл иргэншилтэй улс юм. Бид ард түмэн, соёлын солилцоо, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, Хятад Мексикийн найрамдалт харилцааг урагшлуулах ёстой.

Хууль тогтоох байгууллага хоорондын солилцоо бол Хятад Мексикийн харилцааны чухал хэсэг юм. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал Мексикийн Сенаттай хамтаар хүчин чармайлт гаргаж, хууль тогтоох байгууллага хоорондын дээд түвшний солилцооны эрч хүчийг хадгалж, олон суваг, олон салбарын хамтын ажиллагааг өрнүүлж, хууль тогтоох, хяналт шалгалт, төрийн удирдлагын туршлага солилцох ажлыг эрчимжүүлэхэд бэлэн байна. Хоёр орны хамтын ажиллагааг илүү бүрэн эрх зүйн баталгаагаар хангах, харилцааны хөгжилд илүү эерэг эрч хүч оруулж, парламент хоорондын холбоо зэрэг асуудлаар зохицуулалтаа эрчимжүүлж, хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаална гэв.

Санчес хэлэхдээ, Мексик Хятадын найрамдлын мод эрчимтэй ургаж, үр өгөөжөө өгсөн байна. Мексик нэг Хятадын бодлогыг тууштай баримталж байна. Цар тахлын халдвартай тэмцэхэд Хятад улс Мексикт чухал дэмжлэг үзүүлсэнд баярлалаа. Мексикийн Сенат Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралтай найрсаг харилцаагаа гүнзгийрүүлж, хоёр орны эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, ард иргэд, соёлын харилцаа зэрэг олон салбарын хамтын ажиллагааг ахиулах, Мексик, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд шинэ хувь нэмэр оруулна гэв.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл