Хятад улсын дарга Ши Жиньпин 07-р сарын 14-ний өдөр Сингапурын Ерөнхий сайд Ли Хсиен Лонгтой утсаар ярив.
Ши Жиньпин Ли Хсиен Лонгийн удирдсан Ард түмний үйл ажиллагааны нам саяхан үндэсний сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэсэн байна. Ши Жиньпин тэмдэглэхдээ, Сингапурын COVID-19-ийн халдварын эсрэг тэмцэл эерэг үр дүнд хүрсэнд баяртай байна. Таны удирдлагаар Сингапурын ард түмэн эрт нэгэн өдөр халдварын эсрэг тэмцэлд ялалт байгуулж, эдийн засаг, нийгмийн эрч хүчээ сэргээнэ гэдэгт итгэж байна. Хятад улс Сингапурын талд эрчтэй дэмжлэг үзүүлсээр байх болно. COVID-19-ийн халдварын эсрэг тэмцэлд Хятадын тал хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалыг баримталж, бусад орнуудтай туршлагаа харамгүй хуваалцаж, чадлын хирээр олон улсын хамтын нийгэмлэгт эмнэлгийн эд материал, техникийн дэмжлэг үзүүлсэн юм. Олон улсын хамтын нийгэмлэгийн эв санаа нэгтэй халдварын эсрэг тэмцэл ба ДЭМБ-д илүү сайн үүрэг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлж, хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогц байгуулахын тулд Хятад улс Сингапурын талтай хамтаар хичээн зүтгэхэд бэлэн байна гэжээ.
Ли Хсиен Лонг хэлэхдээ, COVID-19-ийн халдварт өвчин дэлхийд гүнзгий нөлөө учруулж байна. Таны хүчтэй удирдлага дор, Хятад улс тахал өвчнийг таслан зогсоох талаар амжилт гаргалаа. Сингапур Хятад хоёр орон халдварын эсрэг тэмцэлд бие биенээ дэмжиж, харилцан туслан, Сингапурын халдварыг даван туулахад Хятад улс идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн юм. Хятадтай өндөр төвшинд нягт хэлхээ холбоотой байж, олон салбар, хоёр талын солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Сингапурын тал бэлэн байна гэжээ.
Ли Хсиен Лонг саяхан Хятадын Жянхуайгийн сав газарт гарсан үеэр усны гамшигт эмгэнэл илэрхийлэв. Үүнд Ши Жиньпин дарга талархаж буйгаа илэрхийлжээ.
