solongonews
Ли Жаньшү Норвегийн парламентын дарга Галаханитай хэлэлцээ хийв
2022-04-28 10:59
Ли Жаньшү Норвегийн парламентын дарга Галаханитай хэлэлцээ хийв

     04-р сарын 27-нд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшү Бээжингийн Ардын их хурлын танхимд Норвегийн парламентын дарга Галаханитай видео хэлэлцээ хийв.

Ли Жаньшү:

- Ши Жиньпин дарга болон Норвегийн удирдагчдын хамтарсан удирдлагаар хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй нэмэгдэж, эдийн засаг худалдаа, далай тэнгис, цаг агаарын өөрчлөлт, байгаль орчин, тогтвортой хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагаа тасралтгүй ахиж, хоёр орны харилцаа хөгжлийн сайн эрчээ хадгалсаар байна.

Хятадын тал Норвегийн талтай хамтаар чармайж, хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, харилцан хүндэтгэн, харилцан адил тэгш харьцаж, харилцан ойлголцол, итгэлцлээ нэмэгдүүлэн, улс төрийн үндэс суурийг тасралтгүй бэхжүүлэхэд бэлэн байна. Хоёр орны харилцааг эрүүлээр хөгжүүлж, Хятад Норвегийн харилцааны тогтвортой байдлыг ахиулна.

Ли Жаньшү хэлэхдээ:

- Хятад Норвеги олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаа өргөн ирээдүйтэй. Дарга Ши Жиньпин 2022 оны Бөаогийн Азийн чуулга уулзалтын үеэр онцлон тэмдэглэхдээ, дэлхий дахин хэрхэн өөрчлөгдсөн ч Хятадын өөрчлөлт нээлт хийх итгэл, хүсэл зориг хэлбэлзэхгүй. Хятад Норвегийн чөлөөт худалдааны хэлэлцээр бол хоёр орны харилцааны чухал сэдэв бөгөөд хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд тустай юм. Хоёр тал эко хөгжлийн салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Парисын хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлж чадна. Хоёр тал ард түмэн, соёлын харилцаагаа гүнзгийрүүлж, өвлийн спортын авьяастнуудын сургалтыг өргөжүүлэн уралдааны арга хэмжээ зохион байгуулж, уралдааны талбай бүтээн байгуулах зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Бид олон улсын тогтолцоог НҮБ-тай хамтран хамгаалж, олон улсын эрх зүйд суурилсан олон улсын дэг журам, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчимд суурилсан олон улсын харилцааг зохицуулах үндсэн хэм хэмжээг сахин хамгаалж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах ёстой.

Ли Жаньшү:

- Норвеги бол Хятадтай хууль тогтоох асуудлаар солилцоо хийсэн барууны анхны орнуудын нэг юм. Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал, Норвегийн парламент хоорондын харилцан айлчлал үргэлжилсээр байгаа нь ард түмний найрамдлыг нэмэгдүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Хоёр талын хууль тогтоох байгууллагууд өндөр түвшний солилцоогоо хадгалж, харилцан солилцоог бүх түвшинд ахиулан, залуучууд, эмэгтэйчүүдийн төлөөлөгчдийн оролцоог өргөжүүлнэ гэдэгт найдаж байна. Нийгмийн эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан судалгааны салбарын ашигтай туршлагыг хуваалцаж, хоёр орны бодит хамтын ажиллагааны тогтвортой, нээлттэй, шударга, ил тод эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллах болно. Олон улсын парламентын холбоо зэрэг олон талт үйл явдлуудад харилцаа холбоогоо бэхжүүлж, бие биенийхээ үндсэн ашиг сонирхол, гол асуудалд нийцүүлэн ажиллана.

Ли Жаньшү мөн Хятадад ардын ардчиллын бүх үйл явцыг хэрэгжүүлэх талаар танилцуулав.

Галахани:

- Норвеги, Хятад хоёр орон өргөн хүрээтэй нийтлэг ашиг сонирхолтой бөгөөд хоёр болон олон талт салбарт сайн хамтын ажиллагаа явуулж ирсэн. Дэлхий нийтийн олон сорилттой тулгараад байгаа энэ үед олон талт үзэл, олон улсын эрх зүйд суурилсан олон улсын хамтын ажиллагаа урьд өмнө байгаагүй чухал ач холбогдолтой юм. Хятад улс Бээжингийн өвлийн олимп ба паралимпийг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. Норвегийн парламент Хятадын БХАТИХ-тай солилцоогоо эрчимжүүлж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулан, хоёр орны найрамдлын олон нийтийн санаа бодлыг тасралтгүй ахиулахад бэлэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://nm.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл