solongonews
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчиллаа
2020-02-27 22:08
МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгын суусан тусгай нисэх онгоц 02 дугаар сарын 27-ны өдрийн 14:45-д Бээжингийн Олон улсын нисэх онгоцны буудалд газардаж, түүний БНХАУ-д хийх төрийн айлчлал албан ёсоор эхэллээ.

   

   БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ардын Их Хурлын Танхимд Монгол Улсын  Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүлээн авсан байна. 

Ши Жиньпин:

- Одоогийн байдлаар Хятадын төр засаг, ард иргэд бүх нийтээрээ “КОВИД-19”-ийн эсрэг тэмцэж байна. МУ-ын Засгийн газар болон ард иргэд дэмжлэг туслалцаа үзүүлсэнд маш их баярлалаа. Эрхэм Ерөнхийлөгч та бол Хятад улсад “КОВИД-19” гарснаас хойш анх удаа төрийн айлчлал хийж байгаа гадаадын тэргүүн юм. Энэ нь Хятад, Монгол хоёр орны харилцааг өндөр хэмжээнд хүндэтгэж байгаа. Мөн хоёр орны ард түмэн хоорондын найрсаг харилцааг тусгаж, хоёр орон нь харилцан туслалцаа үзүүлж найрсаг байхыг тодорхойлж байна гэж  онцолсон байна. 

Хятадын ард түмний халдварт өвчинтэй тэмцэж байгааг дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын ард түмний нэрийн өмнөөс Хятадын ард түмэнд 30 мянган хонь хандивласан ба эрхийн бичгийг БНХАУ-ын дарга Ши Жиньпинд албан ёсоор хүлээлгэж өгсөн байна. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл