solongonews
Ши Жиньпин Папуа Шинэ Гвинейн Бутука сургуульд захидлын хариу илгээжээ
2020-07-06 16:43
Ши Жиньпин Папуа Шинэ Гвинейн Бутука сургуульд захидлын хариу илгээжээ.

Саяхан Хятад улсын дарга Ши Жиньпин Папуа Шинэ Гвинейн Бутука сургуульд захидлын хариу илгээжээ. Ши Жиньпин захидалдаа:

2018 онд Папуа Шинэ Гвинейд айлчлах үеэр Бутука  сургуулийн нээлтэд оролцсон нөхцөл байдлаа баяртайгаар эргэн санаад, сургууль  эрхлэн байгуулах үр дүнд үнэлгээ өгч, сүүлийн үе тус сургууль "COVID-19"-ийн халдварын эсрэг тууштай тэмцэж, хичээл сургалтаа эхлүүлсэнд сэтгэл хангалуун  байгаагаа илэрхийлсэн бөгөөд сургуулийн хөгжилд Хятадын тал үргэлжлэн  шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлнэ гэдгээ онцолсон байна.

Үүнээс өмнө Папуа Шинэ Гвинейн Бутука сургууль Хятад улсын дарга Ши Жиньпинд захидал илгээж, тус  сургуулийн хөгжилд анхаарал тавьж байгаа Ши Жиньпин даргад чин сэтгэлийн талархал илэрхийлж, дэлхийн "COVID-19"-ийн халдварын эсрэг олон улсын хамтын  ажиллагаанд оруулсан Хятад улсын идэвхтэй хувь нэмрийг өндрөөр үнэлсэн байна. Мөн Хятадын талын дэмжлэгтэйгээр тус сургууль халдварын тархалтыг таслан  зогсоож, хичээл сургалтаа эхлүүлсэн явдалд талархаж буйгаа илэрхийлжээ.

2018 оны 11-р сард Бутука сургууль байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 3000 орчим оюутан элсэж, тухайн орон нутгийн сургууль эрхлэх  нөхцөл байдлыг сайжруулан, Папуа Шинэ Гвинейн засгийн  газар, ард түмний сайн үнэлгээг хүлээсээр ирсэн юм.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл