ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд, Төвийн шинэ төрлийн коронавирусын халдвартай тэмцэх ажлын хэсгийн дарга Ли Кэчян 01 дүгээр сарын 31-ний өдөр удирдах багийн хурлыг даргалан хуралдуулав.
Хуралд: Цагаан сарын амралт удалгүй дуусах гэж байна. Буцах хүмүүсийг халдвараас хамгаалах ажлыг эмх цэгцтэй хийх нь туйлын чухал юм. Олон газар олон салбар ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний халдвараас урьдчилан сэргийлэх тэмцэлд ялалт байгуулах тухай зааварчилгааг нухацтай хэрэгжүүлж, төвийн халдварт өвчинтэй тэмцэх ажлын хэсгийн хуваарийн дагуу хүмүүсийг цуглуулахгүй, ээлж дараатайгаар буцаан ирүүлж, халдвар цаашид дэлгэрэхээс эрс сэргийлэх хэрэгтэй гэж онцоллоо.
Төрийн зөвлөлийн хянан сэргийлэх нэгдмэл механизм нь Төвийн халдвараас сэргийлэх ажлыг удирдах хэсгийн удирдлагаар олон газар нутаг, байгууллага нэгжийн хүмүүсийг ээлж дараатай буцаан ирүүлэх ажлыг нягт нямбай хийж, орон нутгийн эм эмнэлгийн эд бараа, хүнсний ногоо зэрэг өргөн хэрэглээний барааны нийлүүлэлтийг сайтар хийх хэрэгтэй гэж хурлаас шаардсан байна.
