solongonews
Ши Жиньпин дарга Катарын Эмир Тамимтай утсаар ярив
2020-02-12 10:33
Дарга Ши Жиньпин Катарын Эмир Тамимтай утсаар ярьлаа.

   Хятад улсын дарга Ши Жиньпин 02-р сарын 11-ний орой урилгаар Катарын Эмир Тамимтай утсаар ярьжээ. Ши Жиньпин дарга:

- Шинэ хэлбэрийн коронавирусын халдвар гарснаас хойш Хятад улс бүх улсын хүчээ дайчлан хамгийн туйлбартай, хамгийн чанга сэргийлэн хянах арга хэмжээ авч, халдвараас сэргийлэн хянах ард нийтийн өвчинтэй тэмцэх ажлыг эрчимтэй эхлүүлсэн юм. Өдгөө Хятадын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж хянах ажил нааштай үр дүнд хүрч байна. Хятадын ард түмэн нэг сэтгэл нэг зоригоор, хүчээ нэгтгэн их үйлсийг бүтээх тогтолцооны давуу талаа ашиглаж, асар их эд бараа болон техникийн үндэс суурин дээр мөн тэрчлэн өнөр баялаг практик туршлага дээр бид энэ удаагийн халдварт өвчинтэй тэмцэх дайныг ялах итгэл зориг, хүчин чадал бий гэсэн байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : ХТРТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл