solongonews
Ши Жиньпин Францын ерөнхийлөгчтэй утсаар ярив
2022-05-11 07:06
Ши Жиньпин дарга Францын ерөнхийлөгчтэй утсаар ярьлаа.

    БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой   05-р сарын 10-ны өдөр утсаар ярьжээ. 

Ши Жиньпин дарга:

- Өнгөрсөн таван жилд эрхэм ерөнхийлөгч бид хоёр ойр дотно харилцаатай ажиллаж, Хятад-Францын харилцааг нааштай ахиулж, хоёр талт хамтын ажиллагааг хөгжүүлж, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах, биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг асуудлаар том гүрнүүдийн хариуцлагат байр суурь суурийг харуулж ажилласан юм. Урьд өмнө нь байгаагүй том өөрчлөлт хувьсгалын өмнө Хятад, Франц НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон, бие даасан том гүрний хувиар чухал үүрэг гүйцэтгэж, харилцан хүндэтгэн, хоёр талт, Хятад-Европ, тэрчлэн олон улсын түвшинд зохицуулалтаа нэмэгдүүлэх ёстой. Хятад-Европын харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлэх нь улс орнуудын ард түмний язгуур ашиг сонирхолд нийцнэ гэж хэлсэн байна. 

Эммануэль Макрон:

- Франц, Хятад дипломат харилцаа тогтоосон цагаас нээлттэй үзэл баримтлалын дагуу харилцаагаа хөгжүүлж ирсэн. Өнгөрсөн таван жилийн хугацаанд хоёр орны олон салбарын хамтын ажиллагааг баялаг амжилт тогтоосон бол ирэх таван жилд хөдөө аж ахуй, агаарын тээвэр, иргэдийн хэрэглээний цөмийн эрчим хүч, хүмүүнлэг зэрэг салбарт Хятад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах, биологийн олон янз байдлыг хамгаалах зэргээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, улмаар Франц-Хятадын харилцааг улам сайн амжилтад хүргэхэд Францын тал бэлэн байна гэж хэллээ. 

Хоёр орны төрийн тэргүүн нар бас Украины нөхцөл байдлаар санал солилцсон бол холбогдох талууд Орос, Украин энхийн хэлэлцээ хийхийг дэмжих ёстой хэмээн санал нэгтэй үзсэн байна.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл