
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 06-р сарын 30-ны өдрийн үдээс хойш тусгай галт тэргээр Хонконгт очиж, Хонконгийн олон салбарынхан халуун дотноор угтан авлаа.

Ши Жиньпин хэлэхдээ:
- "Нэг улс, хоёр систем" бол Хонконгийн урт хугацаанд цэцэглэн хөгжиж, тогтвортой байхыг батлах, Хонконгийн ахан дүүсийг аз жаргалтай байлгах сайн тогтолцоо мөн. "Нэг улс, хоёр систем"-ийг тууштай баримталбал Хонконгийн ирээдүй гэгээн саруул байх болно гэжээ.

Хонконгийн Ковлоны баруун өртөөнд дарга Ши Жиньпинийг гэргийн хамт Хонконгийн олон салбарынхан халуун дотноор угтан авсан байна.
Ши Жиньпин угтах ёслол дээр хэлсэн үгэндээ "Би Хонконгийг анхаарч халамжилсаар ирсэн. Төв Засгийн газар болон миний санаа Хонконгийн ахан дүүстэй хамт байсаар байгаа юм. Өнгөрсөн хэсэг хугацаанд Хонконг ноцтой хүнд бэрхшээл, өрсөлдөөн сорилтыг даван гарч, өрнүүн хөгжих амьжиргааны хүчээ харуулсан. "Нэг улс, хоёр систем" бол хүчирхэг амьжиргааны хүч байж, Хонконгийн урт хугацааны хөгжил цэцэглэл тогтвортой байдлыг батлах, Хонконгийн ахан дүүсийн аз жаргалтай амьдралыг батлах сайн тогтолцоо юм. "Нэг улс, хоёр систем"-ийг гуйвшгүй баримталбал Хонконгийн ирээдүй илүү сайн сайхан болж, Хонконг, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтад чухал хувь нэмэр оруулах болно" гэжээ.
Тэрээр 07-р сарын 01-нд болох Хонконг эх орондоо эргэж нэгдсэний 25 жилийн ойн арга хэмжээ болон Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн 6 дахь сонгуулийн захиргааны тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцож, Хонконгийн ажил байдалтай танилцана.
