solongonews
БРИКС-ийн хамтын ажиллагааны механизм цаг үеийн чиг хандлагад нийцэж байна (Олон улсын форум)
2022-07-18 11:46
БРИКС-ийн орнууд түншлэлийн харилцаагаа улам гүнзгийрүүлж, БРИКС-ийн хамтын ажиллагааны хүртээмжийг тасралтгүй дээшлүүлж байгаа нь олон улсын илүү шударга, үндэслэлтэй дэг журмыг бий болгоход чухал ач холбогдолтой юм

   БРИКС-ийн орнууд түншлэлийн харилцаагаа улам гүнзгийрүүлж, БРИКС-ийн хамтын ажиллагааны хүртээмжийг тасралтгүй дээшлүүлж байгаа нь олон улсын илүү шударга, үндэслэлтэй дэг журмыг бий болгоход чухал ач холбогдолтой юм

   2022 оны 06-р сард болсон БРИКС-ийн орнуудын удирдагчдын 14 дэх уулзалт болон Дэлхийн хөгжлийн асуудлаарх өндөр түвшний яриа хэлэлцээ нь дэлхий дахиныг илүү хүртээмжтэй, эрх тэгш, тогтвортой хөгжлийн шинэ эринд түлхэц өгсөн юм. Өмнөд Африк БРИКС-ийн гишүүн орны хувьд БРИКС-ийн хамтын ажиллагааны механизм болон бусад гишүүн оронтой түншлэх харилцаанаас ихээхэн ашиг хүртэж байна.

БРИКС-ийн хамтын ажиллагааны механизм нь олон талт байдал дээр суурилж, нээлттэй, хүртээмжтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг үргэлж баримталдаг. Гишүүн орнууд харилцан хүндэтгэх, эрх тэгш, харилцан ашигтай байх үүднээс түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлсээр байна. Сүүлийн жилүүдэд БРИКС-ийн орнууд механизмын байгуулалтыг тасралтгүй ахиулж, улс төрийн аюулгүй байдал, эдийн засаг худалдааны санхүүжилт, нийгмийн эрүүл мэнд, тогтвортой хөгжил, ард түмэн, соёлын солилцоо зэрэг талд олон чухал амжилтад хүрсэн байна. Цар тахлын эсрэг дэлхий нийтийн тэмцэлд БРИКС-ийн орнууд чухал үүрэг гүйцэтгэсэн. Хятад улс "COVID-19"-ын эсрэг вакциныг хурдацтай хөгжүүлж, вакциныг дэлхийн нийтийн сайн сайхны бүтээгдэхүүн болгож, хөгжиж буй орнуудад вакциныг илүү хүртээмжтэй, хямд үнэтэй болгоход эерэг хувь нэмэр оруулсан байна. Энэ оны 03-р сард БРИКС-ийн орнуудын вакцины судалгаа, хөгжлийн төвийг ажиллуулж эхэлсэн нь БРИКС-ийн орнуудын нийгмийн эрүүл мэндийн хамтын ажиллагааг бэхжүүлэх бас нэгэн чухал алхам юм.

   Өнөөгийн байдлаар дэлхий нийт шинэ ороо бусгаа байдал, өөрчлөлтийн шинэ үе рүү орж, тодорхойгүй байдал ихээхэн нэмэгджээ. Хятад улс БРИКС-ийн орнуудын удирдагчдын 14 дэх уулзалт болон Дэлхийн хөгжлийн дээд түвшний яриа хэлэлцээг амжилттай зохион байгуулж, хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнууд эв санааны нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн төлөө байгаагийн эерэг дохиог өгч, олон улсын хамтын нийгэмлэг энх тайвныг хамтдаа хамгаалж, хүртээмжтэй хөгжлийг ахиулахад тус дөхөм болсон байна. Энэ онд БРИКС-ийн гишүүн бус 50 гаруй орон "БРИКС+"-ын үйл ажиллагаанд оролцож, олон орон БРИКС-ийн хамтын ажиллагааны механизмд нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн нь уг механизм нь цаг үеийн чиг хандлагад нийцсэн, дэлхийн засаглалыг бэхжүүлэх, сайжруулах шаардлагад нийцэж байгааг бүрэн харуулсан юм.

   Энэ жил БРИКС-ийг даргалж байгаа Хятад улс БРИКС-ийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн хөгжлийн санаачилга болон дэлхийн аюулгүй байдлын санаачилга нь энх тайван, эрх тэгш шударга дэлхийг байгуулахад тус дөхөм болж, шинэ нөхцөл байдалд БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийг олгосон юм. "БРИКС-ийн удирдагчдын 14 дэх уулзалтын Бээжингийн тунхаглал"-д COVID-19-ийн эсрэг тэмцэхэд эв нэгдлийн ач холбогдлыг дахин нотлох нь БРИКС-ийн орнуудад COVID-19-ийн дэгдэлт болон ирээдүйд нийгмийн эрүүл мэндийн бусад болзошгүй онцгой байдлын үед илүү сайн хариу арга хэмжээ авахын тулд туршилтын арга, эмчилгээ, судалгаа, боловсруулалт, вакцин зэрэг салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд туслах юм. БРИКС-ийн орнуудын удирдагчдын 14 дэх уулзалтаар БРИКС-ийн орнууд болон таван орны ард түмний харилцан ойлголцол, найрамдлыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг ахиулахад ард түмэн, соёлын солилцоо чухал болохыг дахин нотолж, БРИКС-ийн хамтын ажиллагаа ард түмэнд чиглэсэн шинж чанарыг тусгажээ.

  Ирээдүйд БРИКС-ийн орнууд түншлэлийн харилцаагаа улам гүнзгийрүүлж, БРИКС-ийн хамтын ажиллагааны хүртээмжтэй байдлыг тасралтгүй сайжруулан, энэ нь олон улсын илүү шударга, үндэслэлтэй дэг журмыг бий болгоход чухал ач холбогдолтой юм. Ирэх жил Өмнөд Африк БРИКС-ийн тэргүүний үүргийг хүлээн авна. Бүх гишүүн орнуудын хамтын дэмжлэгээр БРИКС-ийн хамтын ажиллагаа сайн сайхан эрчээ үргэлжлүүлж, гүнзгийрүүлэн, дэлхийн энх тайван хөгжилд илүү их үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна.

(Зохиогч нь Өмнөд Африкийн Йоханнесбургийн их сургуулийн Африк-Хятад судлалын төвийн ахлах судлаач)

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://world.people.com.cn/n1/2022/0717/c1002-32477246.html
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл