solongonews
Бангладешийн ерөнхий сайд Хасина Ван Итэй уулзав
2022-08-08 10:57
Бангладешийн ерөнхий сайд Хасина Ван Итэй уулзав.

Орон нутгийн цагаар 2022 оны 08-р сарын 07-ны өдөр Бангладешийн ерөнхий сайд Хасина Дака хотноо Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзав.

Ван И ерөнхий сайд Хасинад Хятадын удирдагчдын найрсаг мэндчилгээг хамгийн түрүүнд уламжлаад “Хятад Бангладешийн найрамдал нь хоёр орны ахмад үеийн удирдагчдын хамтаар бий болсон бөгөөд түүх, нийгэм, олон нийтийн санаа бодлыг гүнзгийрүүлсэн үндэс суурьтай юм гэжээ. Хоёр тал үргэлж бие биедээ итгэж, хүндэтгэж, дэмжиж, тусалж ирсэн. Өнгөрсөн жил Ши Жиньпин дарга, ерөнхий сайд нар Бангладешийг үндэслэгч Мужиб Рахманы мэндэлсний 100 жилийн ой, Хятадын Коммунист намын 100 жилийн ойн баярын мэндчилгээг харилцан солилцож, Хятад, Бангладешийн найрамдалт харилцааг ахиулах, хөгжүүлэх тухай улс төрийн тодорхой дохиог гаргажээ. Хятад улс нь Бангладешийн найдвартай стратегийн түнш байсаар ирсэн бөгөөд Бангладешийн үндэсний тусгаар тогтнол, үндэсний нэр төрийг хамгаалахад тууштай дэмжлэг үзүүлж, өөрийн улсын нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замыг тууштай баримталж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт илүү их үүрэг гүйцэтгэх болно. Бид "Бүс ба Зам" санаачилга ба Бангладешийн "Алсын хараа 2041"-ийн уялдаа холбоог бэхжүүлж, хөгжлийн туршлага, дэвшилтэт технологиудыг хуваалцаж, дэд бүтэц, дижитал эдийн засаг, ногоон хөгжил, цэвэр эрчим хүч болон бусад салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна”.

Хасина Ван И-ээс Хятадын удирдагчдад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэхийг хүслээ. Хасина хэлэхдээ "Хятадын төлөөлөгчид Дакад хүрэлцэн ирсний дараа тэд Рахманы дурсгалын ордонд цэцэг өргөхөөр очсон нь Бангладешийг хүндэтгэж, найрамдалт харилцаатай байдгийг бүрэн харуулж байна. Миний аав, үүсгэн байгуулагч Ерөнхий сайд Рахман Хятадад хоёр удаа айлчилж, Бангладеш, Хятадын харилцааг бэхжүүлж, хөгжүүлэхийн төлөө тууштай зүтгэсэн. Бангладеш " дэлхийтэй найрамдалт харилцаатай байх" гадаад бодлого баримталж, Бангладеш, Хятадын уламжлалт найрамдалт харилцааг эрхэмлэн дээдэлж, Хятад улсыг энх тайван, хамтын хөгжлийг дэмжих чухал түнш гэж үзэж, хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг хүсэж байна. Хятад улсын ядуурлыг бууруулах, ядуурлаас ангижруулах амжилттай туршлагаас суралцаж байна. Нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, улс орнуудын өдөөн хатгасан үйлдлийг үл зөвшөөрч, энх тайван тогтвортой хөгжлийн орчныг хамтаар хадгалахыг хүсэж байна".

Бангладеш болон хөгжиж буй бусад орнууд нэг Хятадын зарчим болон Хятадын хууль ёсны байр суурийг олон нийтэд дэмжиж байгааг Ван И сайшааж байна.

 Ван И онцлон тэмдэглэхдээ “Америкийн талын үйл ажиллагаа нь Хятадын бүрэн эрхт байдлыг ноцтойгоор зөрчиж, Хятадын дотоод хэрэгт ноцтой хөндлөнгөөс оролцож, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг ноцтой зөрчиж байна. Хятадын эсрэг арга хэмжээ нь улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад чиглэж, Тайваний хоолойг дамнан энх тайван, Ази тивд энх тайван, дэлхийн энх тайвныг жинхэнэ ёсоор сахин хамгаалахад чиглэж байна”.

Ван И онцлохдоо "21-р зуун бол хөгжиж буй орнуудын сэргэн мандалтын эрин үе бөгөөд хөгжиж буй орнуудын хамтын шинэчлэл нь хүн төрөлхтний соёл иргэншлийн үйл явцад гарсан асар том дэвшил юм. Бид бие биеэ үргэлжлүүлэн дэмжиж, саад тотгорыг арилгаж, хөгжилд анхаарлаа хандуулж, улс орныхоо залуужих үйлсийг хэрэгжүүлэх зорилтынхоо төлөө итгэлтэйгээр урагшлах ёстой".

Мөн хоёр тал Бангладеш-Мьянмарын хилийн бүс дэх дү

Орон нутгийн цагаар 2022 оны 08-р сарын 07-ны өдөр Бангладешийн ерөнхий сайд Хасина Дака хотноо Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзав.

Ван И ерөнхий сайд Хасинад Хятадын удирдагчдын найрсаг мэндчилгээг хамгийн түрүүнд уламжлаад “Хятад Бангладешийн найрамдал нь хоёр орны ахмад үеийн удирдагчдын хамт бий болсон бөгөөд түүх, нийгэм, олон нийтийн санаа бодлыг гүнзгийрүүлсэн үндэс суурьтай юм. Хоёр тал үргэлж бие биедээ итгэж, хүндэтгэж, дэмжиж, тусалж ирсэн. Өнгөрсөн жил Ши Жиньпин дарга, ерөнхий сайд нар Бангладешийг үндэслэгч Мужиб Рахманы мэндэлсний 100 жилийн ой, Хятадын Коммунист намын 100 жилийн ойн баярын мэндчилгээг харилцан солилцож, Хятад, Бангладешийн найрамдалт харилцааг ахиулах, хөгжүүлэх тухай улс төрийн тодорхой дохиог гаргажээ. Хятад улс нь Бангладешийн найдвартай стратегийн түнш байсаар ирсэн бөгөөд Бангладешийн үндэсний тусгаар тогтнол, үндэсний нэр төрийг хамгаалахад тууштай дэмжлэг үзүүлж, өөрийн улсын нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замыг тууштай баримталж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт илүү их үүрэг гүйцэтгэх болно. Бид "Бүс ба зам" санаачилга ба Бангладешийн "Алсын хараа 2041"-ийн уялдаа холбоог бэхжүүлж, хөгжлийн туршлага, дэвшилтэт технологиудыг хуваалцаж, дэд бүтэц, дижитал эдийн засаг, ногоон хөгжил, цэвэр эрчим хүч болон бусад салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна”.

Хасина Ван Иээс Хятадын удирдагчдад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэхийг хүслээ. Хасина хэлэхдээ “Хятадын төлөөлөгчид Дакад хүрэлцэн ирсний дараа тэд Рахманы дурсгалын ордонд цэцэг өргөхөөр очсон нь Бангладешийг хүндэтгэж, найрамдалт харилцаатай байдгийг бүрэн харуулж байна. Миний аав, үүсгэн байгуулагч Ерөнхий сайд Рахман Хятадад хоёр удаа айлчилж, Бангладеш, Хятадын харилцааг бэхжүүлж, хөгжүүлэхийн төлөө тууштай зүтгэсэн. Бангладеш " дэлхийтэй найрамдалт харилцаатай байх" гадаад бодлого баримталж, Бангладеш, Хятадын уламжлалт найрамдалт харилцааг эрхэмлэн дээдэлж, Хятад улсыг энх тайван, хамтын хөгжлийг дэмжих чухал түнш гэж үзэж, хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг хүсэж байна. Хятад улсын ядуурлыг бууруулах, ядуурлаас ангижруулах амжилттай туршлагаас суралцаж байна. Нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, улс орнуудын өдөөн хатгасан үйлдлийг үл зөвшөөрч, энх тайван тогтвортой хөгжлийн орчныг хамтаар хадгалахыг хүсэж байна”.

Бангладеш болон хөгжиж буй бусад орнууд нэг Хятадын зарчим болон Хятадын хууль ёсны байр суурийг олон нийтэд дэмжиж байгааг Ван И сайшааж байна. Ван И онцлон тэмдэглэхдээ “Америкийн талын үйл ажиллагаа нь Хятадын бүрэн эрхт байдлыг ноцтойгоор зөрчиж, Хятадын дотоод хэрэгт ноцтой хөндлөнгөөс оролцож, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг ноцтой зөрчиж байна. Хятадын эсрэг арга хэмжээ нь улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад чиглэж, Тайвны хоолойг дамнан энх тайван, Ази тивд энх тайван, дэлхийн энх тайвныг жинхэнэ ёсоор сахин хамгаалахад чиглэж байна”.

Ван И онцлохдоо “21-р зуун бол хөгжиж буй орнуудын сэргэн мандалтын эрин үе бөгөөд хөгжиж буй орнуудын хамтын шинэчлэл нь хүн төрөлхтний соёл иргэншлийн үйл явцад гарсан асар том дэвшил юм. Бид бие биеэ үргэлжлүүлэн дэмжиж, саад тотгорыг арилгаж, хөгжилд анхаарлаа хандуулж, улс орныхоо залуужих үйлсийг хэрэгжүүлэх зорилтынхоо төлөө итгэлтэйгээр урагшлах ёстой”.

Мөн хоёр тал Бангладеш-Мьянмарын хилийн бүс дэх дүрвэгсдийн асуудлаар санал солилцов. Ван И хэлэхдээ “Бангладеш, Мьянмарын сүүлийн үеийн зөвшилцөлд хүрсэн нийтлэг ойлголтыг Хятад улс сайшааж, эх оронд нь буцаах эхний ээлжийг эрт эхлүүлэхийг дэмжиж, энэ талаар бүтээлч үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна” гэжээ.

Айлчлалын үеэр Ван И Бангладешийн ГХЯ-ны сайд Моментэй хэлэлцээ хийж, дэд бүтэц, гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах, соёл урлаг, аялал жуулчлал, далай тэнгис зэрэг хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан юм.

Ван И хэлэхдээ “Бангладеш, Мьянмарын сүүлийн үеийн зөвшилцөлд хүрсэн нийтлэг ойлголтыг Хятад улс сайшааж, эх оронд нь буцаах эхний ээлжийг эрт эхлүүлэхийг дэмжиж, энэ талаар бүтээлч үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна” гэжээ.

Айлчлалын үеэр Ван И Бангладешийн ГХЯ-ны сайд Моментэй хэлэлцээ хийж, дэд бүтэц, гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах, соёл урлаг, аялал жуулчлал, далай тэнгис зэрэг хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан юм.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл