solongonews
Ши Жиньпин дарга Украйны ерөнхийлөгч болон Ираны ерөнхийлөгчид гашуудлын цахилгаан илгээв
2020-01-10 09:52
Дарга Ши Жиньпин Украйны ерөнхийлөгч болон Ираны ерөнхийлөгчид гашуудлын цахилгаан илгээв.

    Хятад улсын дарга Ши Жиньпин 01-р сарын 09-ний өдөр Украйны зорчигч тээврийн нисэх онгоц Тегеранд сүйрсэнтэй холбогдуулан Украйны ерөнхийлөгч Владимир Зеленский болон Ираны ерөнхийлөгч Руханид тус тус гашуудлын цахилгаан илгээжээ.

Дарга Ши Жиньпин гашуудлын цахилгаандаа: Украйны нэг зорчигч тээврийн нисэх онгоц Тегеранд сүйрч, үүний улмаас зорчигч болон нисэх онгоцны бүх багийн гишүүд нас барсныг сонсоод маш их цочирдож байна. Би Хятадын Засгийн газар болон Хятадын ард түмний нэрийн өмнөөс, мөн хувиасаа нас барсан олон орны хүмүүст гашуудал илэрхийлж, ар гэрийнхэнтэй нь уй гашууг хуваалцаж байна гэж бичжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл