solongonews
Ши Жиньпин Орос Хятадын найрамдлын нийгэмлэг байгуулагдсаны 65 жилийн ойд баярын захидал илгээв
2022-10-31 16:37
Ши Жиньпин Орос, Хятадын найрамдлын нийгэмлэг байгуулагдсаны 65 жилийн ойд баярын захидал илгээв.

   Орос, Хятадын найрамдлын нийгэмлэг байгуулагдсаны 65 жилийн ойд зориулж Хятад улсын дарга Ши Жиньпин баярын захидал илгээв.

   Ши Жиньпин тэмдэглэхдээ "Орос Хятадын найрамдлын нийгэмлэг 65 жилийнхээ түүхийн хугацаанд Оросын ард түмэнд Хятад улсыг эергээр сурталчилж, хоёр ард түмний ойлголцол, найрамдал, итгэлцлийг нэмэгдүүлэн хоёр орны найрсаг харилцаа, нийгэм нийтийн үндэс суурийг бэхжүүлэхийн төлөө чухал хувь нэмэр оруулав. Өнөө Хятад Оросын шинэ эриний стратегийн бүх талын хамтын ажиллагаа, түншлэл өндөр түвшинд хөгжиж, олон салбарт харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, хоёр ард түмний найрамдал нягтарч байна. Хятад Оросын иргэд хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөн уудам орон зайтайн дээр ирээдүй, боломжоор дүүрэн юм. Орос Хятадын найрамдлын нийгэмлэг амжилт ололтоо бататгаж, Хятад Оросын иргэдийн халуун дулаан харилцааг ахиулахын төлөө улам чармайн ажиллахыг хүсэж байна" гэжээ.

   Мөн өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мөн Орос, Хятадын найрамдлын нийгэмлэгийн 65 жилийн ойд баярын захидал илгээжээ. 

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл