solongonews
Цэргийн эмнэлгийн ажилтан Хүөшэншань эмнэлэгт ажиллаж байна
2020-02-02 20:12
Цэргийн эмнэлгийн ажилтан Хүөшэншань эмнэлэгт ажиллаж байна

        Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний зөвшөөрлөөр 02-р сарын 03-наас Үхань хотын Хүөшэншаний шинэ хэлбэрийн коронавирусын халдварын тусгай эмнэлэгт армийн хүчнээс бүрдсэн эмнэлгийн 1400 гаруй ажилтныг томилж үүрэг гүйцэтгүүлсэн байна. Тус эмнэлэг ихэвчлэн оношилсон өвчтөнүүдэд эмчилгээ хийхээр гол болгож, 1000 ор бэлтгэсэн бөгөөд өвчтөнд ажиглалт хийх тасаг, хүнд өвчтөний эмчилгээний тасаг, ерөнхий эмчилгээний тасаг, мөн халдварын хяналт, үзлэг, тусгай оношлогоо, рентген оношлогоо зэрэг туслах тасгуудыг байгуулсан юм.

Энэ удаагийн бүрдүүлсэн эмчилгээний тусгай багт, армийн өөр өөр эмнэлгүүд хамрагдсан бөгөөд ар талын тусламж үзүүлэх эмнэлгийн 950 ажилтан, Хуурай замын цэргийн анагаах ухааны их сургууль, Тэнгисийн цэргийн анагаах ухааны их сургууль, Агаарын цэргийн эмнэлгийн их сургуульд хүрэлцэн очсон 450 хүнтэй хамт нэгдсэн бүрэлдэхүүн болсон байна. Үүнээс гадна, Ардын чөлөөлөх армийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төв, Цэргийн шинжлэх ухааны академийн Цэргийн анагаах ухааны судалгааны академийн 15 мэргэжилтэн хамтарсан эмнэлгийн баг бүрдүүлж, газар дээр нь халдвараас сэргийлэх ажлыг удирдан ажиллаж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр эмнэлгийн ажилтнууд Шяотаншань эмнэлгийн SARS-тай тэмцэх ажилд оролцож, Сьерра-Леоне, Либери зэрэг орны эбола вирусын халдвартай тэмцэх ажилд туслалцаа үзүүлж байсан туршлагатай ажилтнууд юм.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл