Мьянмарын ард түмэн Ши Жиньпин даргыг халуун дотноор угтан авав
2020-01-17 21:16
Мьянмарын ард түмэн Ши Жиньпин даргыг халуун дотноор угтан авав.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 01-р сарын 17-ны өдөр Мьянмарын нийслэл Нэйпидод хүрэлцэн очлоо. Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Засгийн газар, ард түмэн Ши Жиньпин даргыг халуун дотноор угтан авсан байна.

Нэйпидогийн олон улсын нисэх онгоцны буудлаас хот орох замын хоёр талаар Ши Жиньпин даргын зураг, түүнийг халуун дотноор угтаж буй самбар өлгөсөн байлаа. Орон нутгийн ард олон дуулж бүжиглэн, оюутан залуус хоёр орны төрийн далбааг барьж, Ши Жиньпин даргын сууж яваа машины цуваанд хүндэтгэл үзүүлжээ.


Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
