08 дугаар сарын 01-ний өдөр:

Наймдугаар сарын 01-ний өдөр БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми байгуулагдсаны 95 жилийн ойн баяр тохиолоо. БНХАУ-ын Батлан хамгаалах яам 07-р сарын 31-нд Бээжинд хүлээн авалтын арга хэмжээ зохион байгуулж, Хятадын ардын чөлөөлөх арми байгуулагдсаны 95 жилийн ойг тэмдэглэв. БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ерөнхий сайд Ли Кэчян зэрэг нам төрийн дээд удирдагчид арга хэмжээнд оролцсон байна.
08 дугаар сарын 02-ны өдөр:
Орон нутгийн цагаар 08 дугаар сарын 02-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалын талаарх асуултад хариулахдаа “НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1971 онд баталсан нэг Хятадын зарчмын дагуу 2758-р тоот тогтоолыг баримтална”гэжээ.
08 дугаар сарын 03-ны өдөр:
“Ази, Номхон далайн олон улсын ухаалаг төхөөрөмжийн экспо - 2022” арга хэмжээ 08 дугаар сарын 03-ны өдөр Чиндао хотын Хундаогийн Олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвд нээгдлээ. 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл үргэлжлэх тус арга хэмжээнд дэлхийн 30 гаруй улс орон, бүс нутгаас ирсэн 4000 гаруй оролцогч хамгийн сүүлийн үеийн ухаалаг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, хэрэглээний шийдлүүдийг авчирч, илүү олон аж ахуйн нэгжид дижитал болон ухаалаг бүтээн байгуулалтыг бэхжүүлэхэд туслан, үйлдвэрлэлийн салбарыг сэргээх, хөгжүүлэх “шинэ” шийдлүүдийг санал болгов.
08 дугаар сарын 04-ний өдөр:
Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 08 дугаар сарын 04-ний өдөр Пномпеньд болсон АСЕАН болон Хятад, Япон, Өмнөд Солонгосын /10+3/ гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцсон байна.
08 дугаар сарын 05-ны өдөр:

2022 оны дэлхийн эрүүл мэндийн үзэсгэлэн энэ сарын 05-ны өдөр Хятадын Үхань хотын Олон улсын үзэсгэлэнгийн төвд нээгдсэн бөгөөд 24 төсөлд газар дээр нь гарын үсэг зурж, нийт 44 тэрбум 375 сая юаньд хүрчээ. Үзэсгэлэнд 1000 орчим оролцогч онлайн болон оффлайн хэлбэрээр оролцож, эрүүл мэндийн салбарын хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн, технологи, ололт амжилтыг танилцуулсан байна.
08 дугаар сарын 06-ны өдөр:
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Хятадын Тайваньд айлчилсантай холбогдуулан НҮБ-ын Вена дахь төлөөлөгчийн газрын дарга, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны гүйцэтгэх захирал Гада Вали 06-ны өдөр Синьхуа агентлагт ярилцлага өгөхдөө “НҮБ-ын Вена дахь төлөөлөгчийн газар нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн холбогдох тогтоолын дагуу нэг Хятадын зарчмыг баримтална” гэдгээ илэрхийлсэн байна.
08 дугаар сарын 07-ны өдөр:

Монгол Улсын Гадаад Харилцааны Сайд Б.Батцэцэгийн урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад Харилцааны Сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр 08 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод хүрэв. Тэрээр 07, 08-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсоор айлчлал хийсэн бөгөөд айлчлалын үеэр Монгол Улсын Гадаад Харилцааны Сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийж, Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт тус тус бараалхав.
