solongonews
Ши Жиньпин Хятад-Ази-Европын VII экспод баярын захидал илгээв
2022-09-20 09:27
Ши Жиньпин Хятад-Ази-Европын VII экспод баярын захидал илгээв.

Хятад улсын дарга Ши Жиньпин Хятад-Ази-Европын VII экспод 09-р сарын 19-ний өдөр баярын захидал илгээв.

Ши Жиньпин хэлэхдээ "Евроази нь хөгжлийн эрч хүч, боломжоор дүүрэн бөгөөд "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтад олон улсын хамтын ажиллагааны гол салбар болох юм. Сүүлийн жилүүдэд Хятадын Шиньжян газарзүйн давуу байдлаа бүрэн ашиглаж, Торгоны замын эдийн засгийн бүсийн гол бүс нутгийн бүтээн байгуулалтыг идэвхтэй ахиулж, Хятад болон Азийн орнуудын харилцан уялдаа холбоо, харилцан ашигтай хамтын ажиллагаа, хамтын хөгжлийг ахиулсан юм".

Мөн Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ "Хятад улс Хятад-Ази-Европын яармагийн индэр болгон торгоны замын энх тайван хамтын ажиллагаа, нээлттэй, хүртээмжтэй, харилцан суралцаж, харилцан ашигтай үр дүнд хүрэх үзэл санааг ахиулахад Хятадын тал бэлэн байна" гэжээ.

Хятад, Ази-Европын VII яармаг мөн өдөр Шиньжяны Өрөмч хотод "Санал бодлоо солилцож, хамт бүтээн байгуулж, ирээдүйн төлөө хамтран ажиллая" уриан дор нээлтээ хийлээ. Гадаад хэргийн яам, Хятадын Олон улсын худалдааг дэмжих зөвлөл, Шиньжян-Уйгурын Өөртөө Засах Орны Ардын засгийн газар хамтран зохион байгуулжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл