solongonews
Хятад, АСЕАН-ы Батлан ​​хамгаалахын сайд нарын XIII дахь албан бус уулзалтын видео хурал
2022-06-23 15:43
Хятад, АСЕАН-ы Батлан ​​хамгаалахын сайд нарын XIII дахь албан бус уулзалтын видео хурал болов

   Хятад, АСЕАН-ы Батлан хамгаалахын сайд нарын XIII дахь албан бус уулзалтын видео хурал  06-р сарын 22-нд боллоо. Хурлыг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ болон АСЕАН-ы ээлжит дарга, Камбожийн Шадар сайд бөгөөд Батлан хамгаалахын сайд Дибан нар хамтран даргалав. Вэй Фэнхэ: 

- Өнгөрсөн оны 11-р сард Ши Жиньпин дарга болон АСЕАН-ы орнуудын удирдагчид Хятад, АСЕАН-ы иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноо зарласан нь хоёр орны харилцааны түүхэнд шинэ чухал үйл явдал болсон юм. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Хятад, АСЕАН-ы найрсаг хамтын ажиллагаа үргэлжлэн хөгжиж,  үр дүнд хүрэв. Хятад, АСЕАН хоёр тал харилцан хүндэтгэж, нээлттэй, хүртээмжтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг үргэлжлэн баримталж, хамтын ирээдүйтэй Хятад, АСЕАН-ы ойр дотно хамтын нийгэмлэгийг байгуулж, өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар бүх талууд хөндлөнгөөс оролцох явдлыг арилган, "Хос замын санаа"-г баримталж, Өмнөд Хятадын тэнгисийг энх тайван, найрамдлын тэнгис, хамтын ажиллагааны тэнгис болгон байгуулна.

АСЕАН-ы орнуудын батлан ​​хамгаалах салбарын удирдагчид: 

- АСЕАН болон Хятад улс иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон нь хоёр тал батлан ​​хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шинэ боломжийг олгосон юм. АСЕАН бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, тогтвортой хөгжлийг хамтаар хамгаалахын тулд Хятад улстай батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэхэд бэлэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл