
"Хятад улс дэлхийн энх тайвныг бүтээгч, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч улс юм. Дарга Ши Жиньпиний дурдсан дэлхийн хөгжлийн санаачилга олон хүний анхааралд хүрсэн бөгөөд энэ нь дэлхийн энх тайвныг сахин хамгаалах, улс орон ялалт байгуулах, ард түмэн нь аз жаргалтай байхыг дэмжих Хятад улсын тууштай байдлыг бүрэн харуулсан. Монгол Улсын Иргэний Зориг Ногоон Намын дэд дарга Б.Батбаатар ярилцлага өгөхдөө “Дэлхийн хөгжлийн санаачилга нь дэлхий дахинд, ялангуяа хөгжиж буй улс орнуудад тулгарч буй хөгжлийн асуудлуудад төвлөрч, дэлхий нийтийн хөгжлийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ” гэжээ.
Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны 02 дугаар сард Өвлийн олимпын 24 дүгээр наадмын нээлтийн ёслолд оролцохоор Хятадад айлчилсан. Хятад, Монголын Засгийн газар цаашид дэлхийн хөгжлийн санаачилгыг дэмжин, "Бүс ба зам" санаачилгыг Монгол Улсын "Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн бодлого, "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хамтран бүтээн байгуулж, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, эрдэс баялаг эрчим хүч, дэд бүтцээр харилцан холбогдох, дэд бүтэц, дижитал эдийн засаг, ногоон хөгжил зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэсэн хамтарсан мэдэгдэл гаргав. Энэ бол хоёр талын хамтын ажиллагааны хөгжлийг дэмжих ажил хэрэгч арга хэмжээ юм хэмээн Б.Батбаатар үзэж байна.
Б.Батбаатар олон удаа Хятадад айлчилж байсан бөгөөд Хятадын хөгжлийн асар их ололт амжилтыг нүдээрээ харж байсан. "Хятадын хөгжлийн туршлагыг олон улсын хамтын нийгэмлэг өргөнөөр хүлээн зөвшөөрч байна. Монгол Улс Хятадын хөгжлийн туршлагаас суралцахыг хүсэж байна” хэмээн тэрээр хэллээ. Монгол Улсын Иргэдийн Зориг Ногоон Нам, Хятадын Коммунист Намын хооронд олон талт солилцооны үйл ажиллагааг явуулж, намын олон залуу удирдлагууд Хятадад суралцсан. Б.Батбаатар хэлэхдээ "Миний мэдэж байгаагаар эдгээр залуучууд Хятад руу явж суралцахдаа маш их урам зоригтой байдаг. Мөн Хятадын соёл, "Бүс ба зам"-ыг хамтдаа бүтээн байгуулахад мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй байна" гэжээ.

2019 оны 08 дугаар сард "Ши Жиньпиний төр улсыг засах тухай" номын нэгдүгээр боть, "Ядуурлаас ангижруулахуй" номын кирилл хувилбарын нээлтийн ёслол, Хятад-Монголын засаглалын тухай семинар Улаанбаатар хотноо болж, Б.Батбаатар уг арга хэмжээнд оролцжээ.
"Би уг үйл явдлыг маш тод санаж байна. Дарга Ши Жиньпиний бүтээлүүд улс төр, эдийн засаг, соёл, дипломат харилцаа болон бусад олон салбарыг хамарч, өнгөрсөн, одоо, ирээдүйг холбосон гүн гүнзгий санаа, алсын харааг харуулсан байдаг. Эдгээр бүтээлийг уншсанаар би Хятадын Коммунист Намын удирдах үзэл санаа, стратегийн үзэл бодлын талаар илүү гүнзгий ойлголттой болсон" гэжээ.
"Хятадын хөгжлийг Хятадын Коммунист Намтай холбохгүйгээр Хятадын өнөөдрийн хөгжлийн ололт амжилт, үнэ цэнтэй туршлагыг ойлгох боломжгүй юм", Хятадын Коммунист Нам Хятадын ард түмнийг удирдан илүү сайхан амьдралын төлөө эргэлтгүй тэмцэлд хөтөлж, орчин үеийн социалист орныг иж бүрэн бүтээн байгуулах шинэ аялалд гарлаа. "Хятадын Коммунист Намын удирдлага дор Хятад улс илүү гайхалтай амжилтад хүрнэ гэдэгт би итгэж байна" хэмээн тэрээр хэллээ.
Дарга Ши Жиньпин "Улс оронд ардчилал байх үгүй гэдэг нь ард түмэн тус улс орныхоо эзэн нь мөн эсэхэд оршиж байгаа юм” хэмээн цохон тэмдэглэсэн байдаг. Б.Батбаатарын үзэж байгаагаар Хятад улс хөгжлийн бүх үйл явцад ард түмний ардчиллыг хөгжүүлэх нь ард түмнээр цөм болгосон үндсэн байр суурийг бүрэн илэрхийлж, ард түмний ардчилсан эрхийг хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх бүрэн баталгаа болж байна.
Тэрээр хэлэхдээ "Хятад улс өөрийн гэсэн онцлогтой ардчилсан хөгжлийн замыг эхлүүлжээ. Хятад дахь ардчиллын практик нь ардчилал бол бүх хүн төрөлхтний нийтлэг үнэ цэнэ, сайхан мөрдөлт, бүх улс орны ард түмний эрх гэдгийг бүрэн харуулж байна. Ямарваа нэг улс орон бүрийн ардчилсан зам, загварыг өөрийнх нь ард түмэн судалж, хөгжүүлэх ёстой" гэжээ.

"Саахалт айлын санаа нэг" гэсэн Монгол ардын зүйр цэцэн үг байдаг. "Шинэ коронавирус дэгдсэнээс хойш Хятад, Монгол хоёр улс хамтдаа хүнд хэцүү үеийг даван туулахад бие биедээ тусалж, "Хонь ирж цай айлчлах" сайхан түүхийг бий болсон. Монгол Улсад тахлын нөхцөл байдал хэцүү үед Хятад улс 4 сая гаруй тун вакцинаар тусалсан. Энэ нь Монгол Улсын ард түмний хувьд тахлын эсрэг тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Б.Батбаатар хэлэхдээ “Хятад улс найрсаг хөршийн хувьд Монголыг олон удаа шинэ коронавирусний вакцинаар хангаж, тахалтай тэмцэхэд чин сэтгэлийн тусламж үзүүлсэн. Хятад улс олон улс оронд тахлын эсрэг эд материалаар тусалж, дэлхийн вакцинд тэгш хамруулах ажлыг дэмжихэд ихээхэн ач холбогдол өгч, бусад орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Хятад улс дэлхийн тахлын эсрэг ажиллагаа болон эдийн засгийн сэргэлттэй тэмцэхэд чухал хувь нэмэр оруулсан гэдэгт эргэлзэхгүй байна" гэжээ.
2008 оны Бээжингийн олимпын наадмаар Монгол Улс түүхэндээ анх удаа олимпын алтан медаль хүртсэн бөгөөд Монголын ард түмэн Бээжинг Монголын тамирчдын хувьд "Ивээлтэй нутаг" хэмээн үзэж байна. Энэ оны эхээр ХКН-ын Төв хорооны Олон улсын харилцааны хэлтэс болон Монголын улс төрийн томоохон намууд, төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулсан “Өвлийн олимпыг дэмжиж, ирээдүй зүг хамтдаа” уриатай Хятад-Монголын нөхөрсөг зохиол бүтээл үйл ажиллагаанд Б.Батбаатар оролцож, Бээжингийн Өвлийн олимп амжилттай зохион байгуулагдсан нь түүнд гүн сэтгэгдэл төрүүлсэн юм.
"Өвлийн олимп бол дэлхийн ард түмний хувьд хамгийн дээд хэмжээний спортын арга хэмжээ бөгөөд эв нэгдлийг дэмжих, ялгаатай байдлыг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэдэг". "Тахлын сорилттой тулгарсан ч Хятад улс Бээжингийн Өвлийн олимп, паралимпыг төлөвлөсний дагуу амжилттай зохион байгуулсан нь энх тайван, нөхөрлөлийг дэмжих чухал платформ болж, дэлхий нийтэд "Ирээдүй зүг хамтдаа" тэмүүлсэн сайхан амжилтыг харах боломжийг олгосон юм" гэжээ.
