solongonews
COVID-19 тахлыг тогтоон барих сэргийлэх талаар санал санаачилга сонсов
2020-05-09 20:35
COVID-19 тахлыг тогтоон барих сэргийлэх талаар санал санаачилга сонсов.

ХКН-ын Төв хороо Жун Нань Хай-д намын бус зүтгэлтэн нарын судлан ярилцах хурлыг 05-р сарын 08-д хуралдуулж, цар тахлыг тогтоон барих, сэргийлэх ажлын талд ардчилсан нам бүлгүүдийн төв хороо, Бүх Хятадын үйлдвэр, худалдааны нэгдсэн холбоо болон намын харьяалалгүй зүтгэлтнүүдийн төлөөллийн санал, санаачилгыг сонсов. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин судлан ярилцах хурлыг даргалж, чухал илтгэл тавив.
Ши Жиньпин: Хатуу шаргуу, гарамгай хичээл зүтгэлээр Үханийг авран хамгаалах тэмцэл, Хүбэй мужийг авран хамгаалах тэмцэл шийдвэрийн чанартай үр дүн гаргаж, тахлыг тогтоон барих, сэргийлэх тэмцэл чухал стратеги, тахлыг тогтоон барих, сэргийлэх болон эдийн засаг, нийгмийн хөгжлийг ерөнхийд нь ахиулах ажил идэвхтэй үр дүнд хүрлээ. Бид цаашид ч төрөл бүрийн ажлыг сайтар биелүүлэн, тахлыг тогтоон барих, сэргийлэхийг цаг ямагт чухалчилж, ажил үйлдвэрлэл сэргэх, сургууль эхлэхийг ахиулж, ядуурлаас гаргах хичээл зүтгэлд ялалт байгуулах зорилт үүргийг биелүүлэхийг баталгаажуулан, бүх талаар чинээлэг нийгэм болгон бүтээн байгуулах хэрэгтэй гэв.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Ли Кэчян, Ван Ян, Ван Хүнин судлан ярилцах хуралд оролцов. Ли Кэчян цар тахлыг тогтоон барих, сэргийлэх ажлын холбогдох байдлыг тайлагнав.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл