Үнэн сонины 5 дахь хэвлэлд буюу 03-р сарын 01-ний дугаарт ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний “Хуулийн дагуу урьдчилан сэргийлж, хяналт тавих болон хуулийн дагуу засаглах чадвараа бүх талаар дээшлүүлж, үндэсний эрүүл мэндийн яаралтай тусламжийн менежментийн тогтолцоог боловсронгуй болгох” гэсэн чухал өгүүллийг нийтэлнэ.
Өгүүлэлд ард иргэдийн амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах нь ХКН-ын төр улсаа засаглах тэргүүн чухал үүрэг юм. Ард иргэдийн амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг бид ямагт тэргүүнд тавьж, хууль тогтоох, хууль сахиулах, хууль зүй, хууль тогтоомжийг дагаж мөрдөх зэрэг бүхий л чиглэлээр хүчин чармайлт гаргаж, хууль тогтоомжийн дагуу урьдчилан сэргийлэх, хяналт тавих, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр урьдчилан сэргийлж, хяналт тавин, хамтран урьдчилан сэргийлж, хянах ажлыг бодитоор дэмжих хэрэгтэй. Өнөөгийн нөхцөл байдалд үндэслэн бид шинжлэх ухааны үндэслэлтэйгээр халдварт өвчнийг тогтоон барьж, ялалт байгуулах ёстой. Мөн алсын хараатай байж, туршлагаа дүгнэн, сургамж авч, энэ Ковид-19-д зориулан хүрэлцэхүй талаа таньж, нөхвөрлөж, өө сэвээ нөхөн, хүнд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах механизмыг боловсронгуй болгож, үндэсний эрүүл мэндийн яаралтай тусламжийн менежментийн тогтолцоог боловсронгуй болгох хэрэгтэй гэж тэмдэглэсэн байна.
