solongonews
Байгаль орчныг хамгаалах чиглэлээр хууль тогтоох хяналтыг үргэлжлүүлэн сайн хийнэ
2022-06-14 17:28
Байгаль орчныг хамгаалах чиглэлээр хууль тогтоох хяналтыг үргэлжлүүлэн сайн хийнэ

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшү БХАТИХ-ын Байнгын хорооны хууль сахиулах хяналт шалгалтын багийг ахалж, 10-13-ны өдрүүдэд Хармөрөн мужийн Байгаль орчныг хамгаалах хуулийн хэрэгжилтийг шалгаж, мөн хар хөрс хамгаалах хууль тогтоомжийн талаар судалгаа хийсэн байна.

Тэр хэлэхдээ "Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын тухай үзэл санаа"-ны удирдлага дор байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж, хяналт шалгалтыг үргэлжлэн сайн хийж, байгаль орчныг хамгаалах хуулийг цогцоор нь, үр дүнтэй хэрэгжүүлэхэд тус дэм үзүүлж, экологийн соёл иргэншлийг байгуулах тухай ХКН-ын төв хорооны шийдвэр, зохицуулалтыг үндэслэж, хүчин төгөлдөр болгохыг баталгаажуулж, хуулийн засаглалын хүчин чадалтай үзэсгэлэнт Хятад улсын бүтээн байгуулалтыг хамгаалах болно" гэж онцолжээ.

Хяналтын багийнхан Чицихар, Жиамуси, Харбин зэрэг хотод ирж шалгалт хийж, Хятадын хүнд аж үйлдвэрийн нэгдүгээр групп болон Харбины аж үйлдвэрийн их сургуулийн Хотын усны нөөц, усны орчны улсын гол лабораторид очиж үйлдвэрийн бохир усыг хор хөнөөлгүй цэвэршүүлэх, байгаль орчныг хамгаалах технологийн судалгаа, хөгжлийн талаар танилцсан байна. Тэрээр мөн Хэйшязи арал, Жалун байгалийн нөөц газар, Тунжян, Гурван голын бэлчир зэрэг газруудад очиж, газар тариалангийн бохирдлоос урьдчилан сэргийлэх, хянах, усны нөөц, ус намгархаг газрыг хамгаалах талаар газар дээр нь хяналт шалгалт хийж, холбогдох саналуудыг дэвшүүлэв. 
Ли Жаньшү хэлэхдээ "Хармөрөн муж нь байгаль орчныг хамгаалах хуулийг ухамсартайгаар хэрэгжүүлж, экологийн орчин эрс сайжирсан нь шинэ эриний үзэсгэлэнт Хятад улсыг байгуулах ололт амжилтын үлгэр жишээ болох юм" гэв.

Мөн "Ши Жиньпиний экологийн соёл иргэншлийн үзэл санааг тууштай баримталж, байгаль орчныг хамгаалах хуулиудыг хэрэгжүүлэх үндсэн зарчмыг баримталж, экологи, байгаль орчныг хамгаалах салбарын хууль эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгож, хөгжүүлэхийг удирдан чиглүүлж, хууль тогтоомжийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах уялдаа холбоог хуулийг хэрэгжүүлэх чухал зарчим болгон баримталж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг иж бүрэн, үнэн зөвөөр хэрэгжүүлж, экологийн тэргүүлэх чиглэлтэй, ногоон, нүүрстөрөгч багатай хөгжлийн шинэ замаар явна. Ард түмнээр төв болгосон хөгжлийн үзэл баримтлалыг бид хууль хэрэгжүүлэх эхлэл болгож, ард иргэдийн өсөн нэмэгдэж буй экологийн сайхан орчны хэрэгцээг хангах ёстой. Хуулийн хэрэгжилтийн чухал эхлэл болсон хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг тууштай баримталж, хүн бүр өөр өөрийн үүргээ биелүүлж, хамтран удирддаг байгаль орчны засаглалын хэв маягийг бүрдүүлэх шаардлагатай байна. Байгаль орчныг хамгаалах хуулийн тогтолцоог тасралтгүй боловсронгуй болгож, орон нутгийн хууль тогтоомжийн үүргийг идэвхтэй гүйцэтгэж, экологийн байгаль орчныг хамгаалах хуулийн тогтолцоог нарийвчлан хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлж, хуулийн тогтолцооны ерөнхий үр нөлөөг дээшлүүлэх шаардлагатай байна" гэв.

Ли Жаньшү Хармөрөн мужийн Хар хөрсийг хамгаалах, ашиглах судалгааны хүрээлэн, Бэйдахуаны хөдөө аж ахуйн нөхөн сэргээлтийн групп Санжян зэрэг газруудад хүрэлцэн ирж, хар хөрсийг хамгаалах хууль тогтоомжийн талаар судалгаа хийж, эрдэм шинжилгээний ажилчид, үр тарианы тариаланчид, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчдийн санал хүсэлтийг сонсохоор симпозиум зохион байгуулсан байна.

Хар хөрс бол байгалиас хүн төрөлхтөнд өгсөн нандин бэлэг. Хар хөрсийг хамгаалах нь үндэсний хүнсний аюулгүй байдал, экологийн аюулгүй байдал, Хятадын үндэстний тогтвортой хөгжил зэрэгтэй холбоотой юм. Засгийн газар, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид, нийгмийн бүхий л талын хамгаалалтын үүргийг хэрэгжүүлж, нийт хар хөрсийн хэмжээг бууруулахгүй, чиг үүргийг нь алдагдуулахгүй, чанарыг нь сайжруулах, үйлдвэрлэлийг сайжруулахад анхаарах шаардлагатай байна гэж  Ли Жаньшү хэлэв.

Ли Жаньшү Хармөрөнд ажиллах хугацаандаа Харбины шинэ бүс дэх Шэньха аж үйлдвэрийн парк болон Тунжян Хятад-Оросын Хармөрөн дэх төмөр замын гүүрний бүтээн байгуулалттай танилцаж, мужийн Ардын төлөөлөгчдийн байгууллагад очиж шалгалт хийсэн байна. 
Ли Жаньшү хэлэхдээ "Хармөрөн иж бүрэн сэргэн мандалт, бүх талын сэргэн мандалтын чухал үед, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний Хармөрөнгийн ажлын талаарх чухал заавар, шаардлагыг бүрэн хэрэгжүүлж, улс төрийн үүрэг хариуцлагаа биелүүлж, өндөр чанартай хөгжлийг ахиулж, зүүн хойд бүс нутгийн сэргэн мандалтын ерөнхий байдалд шинэ үзэл бодол, шинэ үүрэг хариуцлага, шинэ үйл ажиллагааг харуулах хэрэгтэй. Төвийн АИХ-ын ажлын хурлын үзэл санааг хэрэгжүүлж, "дөрвөн байгууллага"-ын шаардлагыг хэрэгжүүлж, шинэ эриний ардын хурлын тогтолцоог ахиулж, боловсронгуй болгож, нам ба улс орны ажилд илүү сайн үйлчлэхэд зохих хувь нэмэр оруулах хэрэгтэй" гэжээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл