solongonews
Ардын их хурлын ордонд Ши Жиньпин чухал үг хэлэв
2020-09-04 11:17
Ардын их хурлын ордонд Ши Жиньпин чухал үг хэлжээ.

ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөл, Цэргийн төв зөвлөл 03-ны өдрийн үдээс хойш Ардын их хурлын ордонд хурал хуралдуулж, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашистын эсрэг дайны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэж, ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал үг хэлэв.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ,ХКН-ын түүхийг гуйвуулж, ХКН-ын мөн чанар, зорилгыг мушгин гуйвуулах гэсэн ямарваа хүн, ямарваа хүчний оролдлогыг Хятадын ард түмэн хэзээд ч хүлээн зөвшөөрөхгүй. Хятадын онцлогтой социализмын замыг гажуудуулж өөрчлөхийг оролдсон, Хятадын ард түмний социализмыг байгуулж буй агуу их ололт амжилтыг үгүйсгэж, доромжлох гэсэн ямарваа хүн, ямарваа хүчний оролдлогыг Хятадын ард түмэн хэзээд ч хүлээн зөвшөөрөхгүй. Ямарваа хүн, ямарваа хүчин ХКН-ыг Хятадын ард түмнээс салгаж, тэднийг сөргөлдүүлэхийг оролдож байхыг Хятадын ард түмэн хэзээд ч хүлээн зөвшөөрөхгүй. Дээрэнгүй үзлээр өөрийн үзэл бодлоо Хятадад тохоон өгч, Хятадын замналын чиглэлийг өөрчлөх, Хятадын ард түмний сайн сайхан амьдралыг цогцлоох хүчин чармайлтад саад учруулах оролдлогыг Хятадын ард түмэн хэзээд ч хүлээн зөвшөөрөхгүй. Хятадын ард түмний энх тайван амьдрал, хөгжлийн эрхийг хөндөх, Хятадын ард түмэн болон бусад орны ард түмний солилцоо, хамтын ажиллагаанд саад учруулах, мөн хүн төрөлхтний энх тайван хөгжлийн үйлсийг хохироох ажиллагааг Хятадын ард түмэн хэзээд ч хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : http:// cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл