solongonews
Ши Жиньпин дарга залуучуудад захидал бичив
2020-08-17 21:16
Дарга Ши Жиньпин залуучуудад захидал бичив.

Хятад улсын дарга Ши Жиньпин 08-р сарын 17-нд Бүх Хятадын Залуучуудын Холбооны 13 дахь удаагийн бүгд хурал болон Бүх Хятадын Оюутны Холбооны 27-р чуулганд баярын захиа илгээжээ.

Бүх Хятадын Залуучуудын Холбооны 13-р бүгд хурал болон Бүх Хятадын Оюутны Холбооны 27-р чуулган нээгдэж буй энэ үеэр би намын төв хорооны өмнөөс халуун баяр хүргэж байна. Үндэстнүүдийн залуучууд, оюутан сурагчид, мөн гадаад байгаа залуучууддаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.

Сүүлийн таван жилд ХКН-ын удирдлага дор олон шатны залуучуудын холбоо, оюутны холбоо өөрчлөлт шинэчлэл хийн, идэвхтэй ахиц дэвшил гарган, залуучууд, оюутан сурагчид эв санаа нэгтэйгээр чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, нийгмийн хөгжлийн үйлсэд оюун ухаанаа сорьж, залуучуудын салбар дахь намын бодлого, удирдлагыг сайтар хийхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

ХКН, үндэстнүүдийн ард түмэн эв санаа нэгтэй тэмцлийн ачаар бид удахгүй чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах агуу их ялалтыг угтан авах гэж байна. Та бүхэн үзэл бодол, итгэл үнэмшлээ бэхжүүлж, ард түмэнтэйгээ мөр зэрэгцэн, шинэ зууны залуучуудын эрч хүчийг харуулах ёстой гэжээ.

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл