Цэрэг армийн 2600 эмч сувилагчийг нэмж томилно
2020-02-13 13:17
Дарга Ши Жиньпиний зөвшөөрлөөр цэрэг армийн 2600 эмч сувилагчийг Үханьд нэмж томилно.
Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний зөвшөөрлөөр цэрэг армиас 2600 эмч сувилагчийг Үханьд нэмж томилон Хөүшэньшань эмнэлгийн ажлын загварын дагуу Үхань хотын Түнжи эмнэлэг, Хүбэй мужийн Эх нялхсын эмнэлгийн Гуангү салбар байгууллагын эмчилгээний авран туслах үүргийг гүйцэтгэнэ.
Энэ хоёр эмнэлэг тус тус 860 болон 700 ор гаргаж, халдвараас хянан сэргийлэх, шинжилгээ хийх, ариутгах зэрэг туслах тасгийг ажиллуулахаар төлөвлөж байна.
Цэрэг арми өнөөдрийн хүртэл гурван ээлжийн нийт 4000 гаруй эмч сувилагчийг Үханьд томилоод байгаа юм.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Cri
Дэлгэрэнгүй үзэх
