12-р сарын 20-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын төв хорооны гадаад харилцааны ажлын комиссын албны дарга Ян Жиечи Дакарт Сенегалын Ерөнхийлөгч Маски Саллтай уулзсан байна.
Ян Жиечи хэлэхдээ: Сенегал бол Ши Жиньпин даргын айлчилсан баруун Африкийн анхны орон юм. Хоёр төрийн тэргүүн олон удаа уулзаж, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрч, Хятад, Сенегалын харилцааг хурдтай хөгжүүлсэн юм. Хоёр төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг бүх талаар хэрэгжүүлж, стратегийн харилцаа холбоогоо эрчимжүүлж, харилцан туслан дэмжиж, хоёр талын харилцааны сайн сайхан чиг хандлагыг бэхжүүлж, улс төрийн итгэлцэл, найрсаг хамтын ажиллагааг улам өндөр түвшинд хүргэх ёстой гэжээ.
Хоёр тал Хятад, Африкийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал бодлоо солилцож, “Бүс ба зам”-ыг хамтран бүтээн байгуулж, хоёр орон Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын дарга байхаар боломж болгож, Хятад, Африкийн найрсаг хамтын ажиллагаанд шинэ ахиц гаргаж, хоёр ард түмэнд үр өгөөжийг нь хүртээхэд бэлэн байна гэжээ.
