solongonews
Хувь заяаны хамтын цогцын үзэл ойлголттой болох ёстой
2020-09-23 09:55
Хувь заяаны хамтын цогцын үзэл ойлголттой болох ёстой

 Хятад улсын дарга Ши Жиньпин 09-р сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн 75-р чуулганы ерөнхий мэтгэлцээнд чухал үг хэллээ.

Ши Жиньпин дарга Улс орнууд хоорондоо нягт холбоотой бөгөөд хүн төрөлхтөн хувь заяа нэгтэй байдаг. Аль ч улс бусад орны бэрхшээлээс ашиг олж, бусад улс орны үймээн самуунаас тогтвортой байдлыг олж авч чадахгүй. Хэрэв хөрштэйгөө сөргөлдөж, үл тоомсорловол бусад орны аюул заналхийлэл эрт орой хэзээ нэгэн цагт өөрт чинь сорилт болж ирнэ. Бид бүхэн хувь заяа нэгтэй гэсэн үзэл ойлголттой болж, хувиа бодсон, аз туршсан сэтгэхүйгээс гарч, том гэр бүлийн хамтран ажиллаж, хамт ялалт байгуулах үзэл баримтлалтай байх ёстой. Үзэл суртлын маргааныг тэвчиж, бие дааж сонгосон хөгжлийн зам загвараа харилцан хүндэтгэж, дэлхий дахины олон талт чанарыг хүн төрөлхтний нийгмийн хөгжил дэвшлийн ширгэшгүй хүчин, хүн төрөлхтний соёл иргэншлийн солонгон өнгөтэй үзэмж төрх болгох ёстой гэж онцлон тэмдэглэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл