Өнөөдөр Үхань хотноо Хүөшэньшань буюу Галын сахиусан уул нэртэй эмнэлэг албан ёсоор байгуулагдан ашиглалтад оров. Ингэснээр вирусийн халдварын эсрэг тэмцэх шинэ зэвсэг, шинэ талбартай болжээ.

Барилгын нийт талбай нь 30 мянган квадрат метрийг давах бөгөөд хоёр мянга шахам өрөөтэй. Эмчилгээний тасагт ICU зэрэг төхөөрөмжүүд цөм бүрэн аж. Энэхүү барилгыг төлөвлөн байгуулж эхэлснээс дуусах болтол арван өдрийн хугацааг зарцуулсан байна.

Ийнхүү Хятад улсын төвийн цэргийн комиссын дарга Ши Жиньпиний зөвшөөрлөөр Хятад улсын Ардын чөлөөлөх арми 1400 эмнэлгийн ажилтныг дайчлан 02-р сарын 03-ны өдрөөс эхлэн шинэ коронавирусын халдварын эсрэг эмчилгээний үүргийг хүлээн авав.


