ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 02-р сарын 20-ны өдөр Америкийн Билл Гейтс сангийн холбооны дарга Билл Гейтст хариу захидал илгээж, Хятадын шинэ төрлийн коронавирусний халдварыг эсэргүүцэх ажилд дэмжлэг үзүүлсэн Билл Гейтс ба түүний сангийн холбоод талархлаа илэрхийлэхийн дээр олон улсын нийгэмлэг зохицуулалтыг чангатгаж, халдварт өвчинтэй хамтдаа тэмцэхийг уриалсан хэмээн Синьхуа агентлаг 02-р сарын 22-ны өдрийн мэдээллээ.
Ши Жиньпин захидалдаа:
Хятад улс халдварт өвчинтэй тэмцэж байгаа зангилааны үед Билл Гейтс ба түүний эхнэрийн хамт байгуулсан сангийн холбоо нь бидэнд тусламжийн гар сунгасан бөгөөд захидал ирүүлж, Хятадын ард түмнийг дэмжиж байгаад өөрийн бие чин сэтгэлээсээ талархаж байна гэжээ.
Ши Жиньпин: Халдвар өвчин үүссэнээс хойш өөрийн бие Хятадын ард түмэндээ итгэл зоригоо хөвчилж, зовлон жаргалаа хамтатган, шинжлэх ухаанчаар сэргийлэн эмчилж, нарийн бодлого хэрэгжүүлэхийг шаардсан байна. Хятад улс бүх хүчнээр тэмцэл хийж, урьд өмнө гараагүй урьдчилан сэргийлэх ба эмчлэх цуврал арга хэрэгжүүлснээр чухал үр дүн гаргасан. Бид заавал Хятадын ард түмний амь насны аюулгүй байдал биеийн эрүүл мэндийг хамгаалах төдийгүй дэлхийн олон улс орны ард түмний амь насны аюулгүй байдал биеийн эрүүл мэндийг хамгаалж, дэлхийн олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдалд хувь нэмэр үзүүлэхээр хичээн ажиллана гэжээ. Мөн тэрээр: Хүн төрөлхтөн бол хувь заяаны хамтын цогц мөн. Бүхий л улсын ард түмний амар амгаланг сүрдүүлсэн өвчин тахлыг ялан давахад эв нэгдэлтэй хамтран ажиллах нь хамгийн хүчтэй зэвсэг болох юм. Билл Гейтс сангийн холбоо халдварт өвчин үүссэн хамгийн эхний үед дэлхийн шинэ төрлийн коронавирусний халдварыг эсэргүүцэх ажилд оролцож, идэвхтэй нөлөө үзүүлсэн. Мөн сангийн холбоо ба Хятадын холбогдох байгууллагын хоорондох хамтын ажиллагааг өөрийн биеэр зөвшөөрөн дэмжиж байгаа бөгөөд олон улсын нийгэмлэг зохицуулалтыг чангатгаж, хүн төрөлхтний эрүүл мэндийг хамгаалахад хамтдаа зүтгэл гаргахыг хүсэж байна гэжээ.
Тус сангийн холбоо нь Билл Гейтс эхнэртэйгээ хамт байгуулсан холбоо бөгөөд өвчин тахал ба ядуу хүндрэлтэй байдлыг дэмжих зэрэг олон салбарт Хятад улстай урт хугацаанд хамтын ажиллагаа өрнүүлж байгаа. 01-р сарын 27-ны өдөр мөн сангийн холбоо 5 сая ам.долларыг Хятадын халдварт өвчинтэй тэмцэх ажилд хандивласан. Үүнчлэн 100 сая ам.долларын нэг хэсгийг гаргаж, Хятадын эм судалгаа, вакцин, оношлогоо судалгаа зэрэг ажилд зориулах болно. Сүүлийн өдрүүдэд Билл Гейтс Ши Жиньпинд тусгай захидал илгээж, Хятадын төр засаг ба Хятадын ард түмний шинэ төрлийн коронавирусний халдвартай идэвхтэй тэмцэж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Хятад улс энэхүү халдварт өвчнийг даван туулж чадна гэдэгт бат итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
