solongonews
Хятадын төсөл Ланьцанжян Меконг мөрний орнуудад тусалж дэмжинэ
2020-08-26 09:09
Хятадын төсөл Ланьцанжян Меконг мөрний орнуудад тусалж чанартай сайн хөгжлийг дэмжинэ.

     Ланьцанжян Меконг мөрний орнуудын хамтын ажиллагааны удирдагчдын 3 дахь  удаагийн хурал 08-р сарын 24-нд видео хэлбэрээр явагдлаа. Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ликэчян хуралд үг хэлж, усны эх сурвалжийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, худалдаа болон дэд бүтцээрээ холбогдох ажлыг өргөжүүлж, тогтвортой хөгжлийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх. Түүнчлэн иргэдийн амьжиргааны салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, нээлттэй багтаамжтай үзэл баримтлал хэрэгжүүлэх зэрэг зургаан санал дэвшүүлж, Ланьцанжян Меконг мөрний орнуудын сорилтыг даван туулахад идэвхтэй туслан, хамтын хөгжлийг нэн сайн биелүүлэх болно гэж мэдэгдлээ. Хурлын дараа нийтэлсэн Вьентьяны тунхагт Хятадын талын саналыг бүрэн тусгаж, улс төр болон аюулгүй байдлын хамтын ажиллагааны түншийн харилцаа, эдийн засаг болон тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны түншийн харилцааг эрчимжүүлж, соёлын солилцооны түнш, Ланьцанжян Меконг мөрний орнуудын хамтын ажиллагааны механизмын түншийн харилцааг эрчимжүүлнэ гэсэн байна. Энэ нь Ланьцанжян Меконг мөрний орнуудын ирээдүйн хөгжилд шинэ эрч хүч сэлбэж, тахлын дараах Ланьцанжян Меконг мөрний орнуудын хувь заяаны нэн бат бэх хамтын цогц байгуулахад зүг чиг зааж өгсөн нь зайлшгүй юм.

Ланьцанжян Меконг мөрний орнуудын хамтын ажиллагааны механизм бол тус мөрний урсгал дагуух зургаан орны хамтдаа зөвшилцөн, байгуулж, хуваалцан эдлэх шинэ хэлбэрийн завсрын бүсийн хамтын ажиллагааны механизм юм. Энэхүү механизм дөрвөн жилийн хөгжлөөр дамжин хөдөө аж ахуй, ядуурлыг буруулах, дэд бүтэц, усны эх баялгийг ашиглах зэрэг салбарт үр бүтээлүүдийг хуримтлуулж, олон орны ард түмэнд бодитой ашиг хүртээсэн юм.

Өмнөх хоёр удаагийн уулзалттай зэрэгцүүлбэл энэ удаагийн Ланьцанжян Меконг мөрний орнуудын удирдагчдын уулзалт тахлын онцгой нөхцөлд болж байгаагаараа онцлогтой. Өдгөө олон улсын байдал эгзэгтэй байгай бөгөөд "COVID-19"-ийн халдвар дэлхийн болон бүс нутгийн эдийн засагт хүнд цохилт болж байна. Ланьцанжян Меконг мөрний орнууд сорилтыг даван туулж, хөгжлийг эрэлхийлэх хамтын үүрэг тулгарч байна. Саяхан Хятадын дээд удирдагч Ши Жиньпин олон орнууд нэн багтаамжтай дэлхийн засаглал байгуулахыг санаачилж, нэн үр ашигтай механизм бий болгон, бүс нутгийн нэн идэвхтэй хамтын ажиллагаа тогтоохыг санаачилсан юм. Энэ удаагийн уулзалтаар Хятадын тал зургаан санал дэвшүүлсэн нь зориулалттай, хэрэгжиж болохуйц санал байж, Ланьцанжян Меконг мөрний орнуудын хамтын ажиллагааны механизмын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүсчилсэн хөгжил болон иргэдийн амьдралд улам их завшаан боломж өгөх болно.

Мэдээж, Ланьцанжян Меконг мөрний орнуудын хамтын ажиллагаа нь уснаас шалтгаалж байгуулагдсан юм. Усны эх сурвалжийн хамтын ажиллагаа нь зургаан орны улс төрийн итгэлцлийн хамгийн сайн тусгал. Өдгөө Хятад Меконг мөрний орнуудын хооронд тогтоосон итгэлцэл болон нийтлэг ойлголт нь олон орны бүх урсгал дагуух нутгийн усны эх сурвалжийг удирдан хариуцах, хамтын аюулгүй байдлыг хамгаалж, гадны оролцоог эсэргүүцэх тал дээр чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл