solongonews
Долоо хоногийн онцлох мэдээ
2022-09-05 17:30
Долоо хоногийн онцлох мэдээ /08 дугаар сарын 29-ний өдрөөс 09 дүгээр сарын 04-ний өдөр/

08 дугаар сарын 29-ний өдөр:

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 08-р сарын 29-ний өдөр Пакистаны ерөнхийлөгч Ариф Алвид захидал илгээж, Пакистанд болсон хүчтэй үерийн гамшигт холбогдуулан болгоон тохинуулж буйгаа илэрхийлэв.

08 дугаар сарын 30-ны өдөр:

ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо 08 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж, ХКН-ын XIX сонгуулийн төв хорооны VII бүгд хурал болон ХКН-ын ХХ их хурлын бэлтгэл ажлыг судлан хэлэлцсэн байна. Хурлаар ХКН-ын XIX сонгуулийн төв хорооны VII бүгд хурлыг 10-р сарын 09-нд, ХКН-ын ХХ их хурлыг 10-р сарын 16-нд Бээжинд чуулах тухай саналыг ХКН-ын төв хорооны улс төрийн товчооноос ХКН-ын XIX сонгуулийн төв хорооны бүгд хуралд хандан дэвшүүлсэн байна.

08 дугээр сарын 31-ний өдөр:

“Дорно 2022” олон улсын цэргийн сургуулилт 08 дугаар сарын 31-ний үдээс өмнө ОХУ-ын Приморийн хязгаар дахь Сергеевскийн сууринд нээлтээ хийлээ. Цэргийн хамтарсан сургуулилтад Хятад, Монгол, Алжир, Энэтхэг, Беларусь, Тажикстан зэрэг орон оролцсон байна.

09 дүгээр сарын 01-ний өдөр:

Хятадын “Шэньжөү 14” сансрын хөлгийн нисэгчийн багийнхан 09 дүгээр сарын 01-ний өдөр анх удаагаа бүхээгээс гарч задгай сансарт ажилласан байна.

09 дүгээр сарын 02-ны өдөр:

Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И 09 дүгээр сарын 02-ны өдөр ажлаа хүлээлгэн өгч байгаа ОХУ-аас Хятадад суугаа элчин сайд Андрей Иванович Денисовг хүлээн авч уулзсан байна. 

09 дүгээр сарын 03-ны өдөр:

Бээжингийн цагаар 2022 оны 09-р сарын 3-ны өдрийн 07 цаг 44 минутад Хятад улс Жючуаний дагуул хөөргөх төвөөс "Чан Жэн-4" C зөөгч пуужингаар "Yaogan-33" 02 дагуулыг амжилттай хөөргөж товлосон тойрог замд нь оруулсан байна. Уг дагуулыг шинжлэх ухааны туршилт, газрын нөөцийн судалгаа, тариалангийн ургацын тооцоолол, гамшгаас урьдчилан сэргийлэх зэрэг салбарт ашиглах юм байна.

09 дүгээр сарын 04-ний өдөр:

Хятадын олон улсын загварын долоо хоног энэ сарын 04-нд Бээжин хотноо нээлтээ хийлээ. Хятадын олон улсын загварын долоо хоногийн 25 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд өнгөрөгч хугацаанд тус арга хэмжээ нь Хятадын загварын салбарын хөгжлийг бүрэн харуулж, дэлхийн загвар зохион бүтээгчдийн зах зээлтэй амжилттай харилцах томоохон платформыг бий болгосон байна.

Найруулагч: С.У
Эх сурвалж : Ардын сайт, ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл