solongonews
Ши Жиньпин олон улсын импортын экспогийн нээлтийн ёслолд видео илтгэл тавив
2022-11-05 18:47
Ши Жиньпин дарга олон улсын импортын экспогийн нээлтийн ёслолд видео хэлбэрээр илтгэл тавив.

- Нээлттэй байх нь хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшлийн чухал хөдөлгөгч хүч бөгөөд дэлхий дахины цэцэглэн хөгжих цорын ганц зам юм. Өнөөгийн байдлаар дэлхий ертөнц зуун жилд үл тохиодох хурдацтай өөрчлөлтийг туулж, дэлхийн эдийн засаг сэргэх чадвар доор байна. Бид нээлттэй байдлаар  хөгжлийн бэрхшээлийг арилгаж,  хамтын ажиллагааны хүчийг нэгтгэн, инновацын чиг хандлагыг цуглуулж, эдийн засгийн даяаршлыг ахиулан, бүх улс орны хөгжлийн эрч хүчийг нэмэгдүүлж, хөгжлийн ололт амжилтыг улам бүр эрх тэгш болгон, бүх улс орны ард түмэнд ашиг тусаа өгөх болно.

- ХКН-ын ХХ их хурлаар Хятад улс нээлттэй байх төрийн үндсэн бодлогыг тууштай баримталж, харилцан ашигтай үр дүнд хүрэх нээлтийн стратегийг тууштай хэрэгжүүлж, эдийн засгийн даяаршлын зөв чиглэлийг баримтлан, уялдаа холбоог бэхжүүлэх хэрэгтэй. Дотоодын болон олон улсын зах зээл дээрх хоёр нөөц баялгийг тасралтгүй ашиглаж, Хятад улсын шинэ хөгжил нь дэлхий дахинд шинэ боломжуудыг олгож, нээлттэй дэлхийн эдийн засгийн бүтээн байгуулалтыг ахиулна.

- Хятад улс Хятадын том зах зээлийн боломжийг дэлхийн бүх улс орнуудад хуваалцахыг дэмжинэ.

- Хятад улс бусад оронтой хамтаар жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж, нээлттэй байдлын талаар илүү их нийтлэг ойлголтод хүрч, дэлхийн эдийн засгийн хөгжилд тулгарч буй бэрхшээл, сорилтыг хамтдаа даван туулж, дэлхийн хөгжилд шинэ гэрэлт ирээдүй авчрахад бэлэн байна.

  Хятадын олон улсын импортын бараа бүтээгдэхүүний тавдугаар экспогийн нээлтэд Хятад улсын дарга Ши Жиньпин “Хамтдаа хөгжин цэцэглэсэн сайн сайхан ирээдүйг цогцлоон байгуулъя” сэдвээр видео хэлбэрээр илтгэл тавьсан байна.

  Тэрээр “Одоогоос таван жилийн өмнө би импортын экспо зохион байгуулахыг зарлаж байсан нь нээлттэй байдлаа тэлж, Хятадын том зах зээлийг дэлхийн том боломж болгохын төлөө байсан юм. Өдгөө импортын экспо нь Хятад улс хөгжлийн төлөв тогтоохын цонх, өндөр чансаатай нээлттэй хөгжих индэр, даян дэлхийн бараа бүтээгдэхүүнийг хуваалцах чухал индэр болсон байна” гэжээ.

  Ши Жиньпин онцлохдоо "Нээлттэй байдал бол хүн төрөлхтний соёлын дэвшлийн чухал хөдөлгүүр, дэлхийн хөгжил цэцэглэлтийн зайлшгүй туулах зам юм. Одоо даян дэлхийд урьд өмнө нь байгаагүй том өөрчлөлт хувьсал хурдацтай өрнөж, эдийн засгийн сэргэлтийн эрч сул дорой байж байна. Тиймээс бид нээлттэй байдлаар хөгжлийг дэмжиж, хамтын ажиллагааны эрч хүчийг нэгтгэн, инновацыг эрчимжүүлж, ололт амжилтыг тэгш хүртээмжтэй хуваалцан, улмаар эдийн засгийн интегралчлалыг урагшлуулж, улс орнуудын хөгжлийн нөөц боломжийг нэмэгдүүлэн, иргэд түмэнд нь улам их ач тус хүртээхийг бодолцох хэрэгтэй. ХКН-ын ХХ их хурлаар “Хятад улс нээлттэй хөгжлийг улс орныхоо үндсэн бодлого болгож, харилцан ашигтай байж хамтдаа ашиг хүртэх нээлттэй стратеги баримталж, эдийн засгийн интегралчлалын зөв чиглэлийн дагуу дотоодын болон олон улсын гэх хоёр зах зээлийн нөөцийг уялдуулж, өөрийн хөгжлөөрөө даян дэлхийд шинэ боломж авчирч, нээлттэй дэлхийн эдийн засгийн бүтээн байгуулалтыг ахиулна” хэмээн тодорхой заасан юм. Үүний тулд: 

Нэг. Хятад улс үргэлжлүүлэн өөрийн зах зээлийн боломжоо улс орнуудтай хуваалцаж, дотоодын хүчирхэг том зах зээлээ тэлж, бараа бүтээгдэхүүний худалдааны бүтцийг сайжруулан, үйлчилгээний худалдааны хөгжлийн механизмын шинийг санаачлан, гадаадын чанар сайтай бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлж, “Торгоны замын цахим бизнес” хамтын ажиллагааны хошууч бүсийг байгуулж, үйлчилгээний худалдааны инновацтай хөгжлийн үндэсний үлгэр жишээ төвийг бүтээн байгуулж, улмаар “Бүс ба зам”-ыг хамтдаа өндөр чанартай бүтээн байгуулна.

Хоёр. Хятад улс холбогдох улс орон, талуудтай тогтолцооны чанартай нээлттэй хөгжлийн боломжоосоо хуваалцахыг ахиулж, Хайнаний чөлөөт худалдааны боомт зэрэг өөрчлөлт нээлтийн ерөнхийлсөн туршиц бүсийн үүрэг ролийг улам сайн бадруулна.

Гурав. Хятад улс олон улсын хамтын ажиллагааны боломжоо харилцан хуваалцахыг ахиулж, ДХБ-ын өөрчлөлтийн тухай хэлэлцээнд улам идэвхтэй оролцон, худалдаа, хөрөнгө оруулалтыг улам хялбарчилж, олон улсын макро эдийн засгийн бодлогыг зохицуулалтыг дэмжиж ажиллах болно гэжээ.

  Тэрээр илтгэлийнхээ төгсгөлд "Гэрэлт ирээдүй биднийг даллаж байна. Дэлхийн улс түмэнтэй хамтдаа олон талт үзлийг хамгаалан, нээлттэй үзэл ойлголтоо улам нягтруулж, хүндрэл сорилтыг хамтдаа даван туулж, сайн сайхан ирээдүйг утган авахад Хятад улс бэлэн" гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл