solongonews
”Бүс ба зам” санаачилга улам гүнзгийрэн хэрэгжив
2019-12-27 19:45
”Бүс ба зам” санаачилга улам гүнзгийрэн хэрэгжив.

        "Нэг бүс нэг зам" санаачга дэвшүүлсэн 6 жилийн ой 2019 онд тохиосон юм. 2019 оны Ши Жиньпин даргын дипломат үйл ажиллагааг эргэн харвал оны эхнээс эцэс хүртэл олон талт үйл ажиллагаанаас хоёр талт үйл ажиллагаа болтол хамгийн чухал сэдэв "Нэг бүс нэг зам" байсаар ирсэн юм. 2019 онд дэлхий дахин "Нэг бүс нэг зам" хэмээх дипломат үйл ажиллагааны дүр зураг тодоос тод үлдсэн байна.

"Нэг бүс нэг зам"-ын санаачилга дэвшүүлснээс хойш Хятад улс 137 улс орон, олон улсын 30 гаруй байгууллагатай Нэг бүс нэг замын хамтын ажиллагааны 197 баримт бичигт гарын үсэг зуржээ. Ази Европын эх газраас Африк, Америк, Австрали тив хүртэл "Нэг бүс нэг зам"-ыг хамтдаа бүтээн байгуулах нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд шинэ орон зай нээж өглөө.

2019 онд Ши Жиньпин дарга шахуу хөтөлбөртэй гадаад айлчлалынхаа завсраар төслийн барилгын талбайд очиж, "Нэг бүс нэг зам"-ын ахицтай танилцсан юм. Францад Хятад, Францын гуравдагч зах зээлийн хамтын ажиллагааны гурав дахь шатны үлгэр жишээ төслийн жагсаалтад гарын үсэг зурж, гуравдагч зах зээлийн хамтын ажиллагааны санг эхлүүлсэн. Тажикстанд Хятадын талын тусламжаар байгуулж буй Тажикстаны парламентын барилга, Засгийн газрын ордны төслийн загварын нээлтийн ажиллагаанд оролцсон. Эдгээр төсөл Хятадын дэвшүүлсэн "Нэг бүс нэг зам" санаачлагын нүдэнд үзэгдэж гарт баригдсан үр дүн юм. 2018 оны сүүлч гэхэд Хятад улс "Нэг бүс нэг зам" дагуух бүтээн байгуулалтад тухайн нутагт 2.4 тэрбум ам.долларын татвар төлж, 270 мянган ажлын байр бий болгосон байна.

Ши Жиньпин даргын хэлсэнчлэн "Нэг бүс нэг зам"-ын цар хүрээ улам тэлэн өргөжиж, сайн түншүүд улам олширч, хамтын ажиллагааны чанар улам дээшилж, хөгжлийн хэтийн төлөв улам сайжирч байна.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл