Хятад улсын дарга Ши Жиньпин 04-р сарын 02-нд Индонезийн ерөнхийлөгч Жокотой утсаар ярьсан байна.
Ши Жиньпин дарга:
- Одоо шинэ коронавирусын халдвар Индонез зэрэг олон оронд тархаж байна. Бид Хятадын Засгийн газар ард түмний нэрийн өмнөөс Индонезийн Засгийн газар ард түмэнд анхаарч байна. Хатуужилтай гарамгай хүчин чармайлтаар Хятадын ард түмэн хамгийн хүнд бэрх цаг мөчийг туулж өнгөрөөлөө. Бид Индонезийн өнөөгийн хүндрэл бэрхшээлийг зүрх сэтгэлээрээ ойлгож мэдэрч байна. Бид дэмжлэг туслалцаа үзүүлж, хүндрэл бэрхшээлийг хамт даван туулахад бэлэн байна. Ерөнхийлөгч таны удирдлага дор Индонез халдварт өвчнийг даван туулна гэдэгт итгэж байна гэж хэллээ. Дарга Ши Жиньпин мөн.
- Хүнд сорилтын өмнө Хятад, Индонез хоёр орон харилцан дэмжиж, зовон жаргалаа хамтатгасан гүн зузаан найрамдлыг харуулж байна. Энэ онд Хятад, Индонез дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Хятадын тал Индонезийн талтай хамт зүтгэж, "Нэг бүс нэг зам"-ыг хамтдаа байгуулан, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд бэлэн байна гэж цохон тэмдэглэлээ.
Жоко:
- Ши Жиньпин даргын удирдлага дор Хятадын ард түмэн халдварт өвчинтэй хийсэн тэмцэлдээ чухал амжилт олж дэлхий дахин туршлага хуримтлуулсан юм. Хятадын талын Индонезийн талд “COVID-19”-тэй тэмцэх эд барааны нандин дэмжлэг үзүүлсэнд талархаж байна. Энэ нь Индонезид маш чухал юм. Өвчний өмнө улсын хил байдаггүй. Энэ бол хүн төрөлхтний хамтын дайсан юм. Хятадын нэр төрийг гутаахыг Индонез эрс эсэргүүцнэ. Хятадын талтай хамт олон улсын хамтын нийгэмлэгийн эв нэгдлийг ахиулахад бэлэн байна. Индонезийн тал Хятадын талтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны харилцааг ахиулахад бэлэн байна гэж хэллээ.
Мөн өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин Бельгийн Ван Филиптэй утсаар ярив.
Ши Жиньпин дарга:
- Одоо "COVID-19"-ийн халдвар дэлхий дахинд тархаж, Европ болон Бельгид ноцтой сорилт нүүрлэж байна. Би Хятадын Засгийн газар ард түмний нэрийн өмнөөс Бельгийн Вангийн угсаатан, засгийн газар ард түмэнд чин сэтгэлийг анхаарал халамж болон тууштай дэмжлэгээ илэрхийлж байна. Хятад улс “COVID-19”-тэй тэмцэж байсан чухал цаг мөчид Бельгийн олон салбарынхан адил бус арга хэлбэрээр Хятадын талд анхаарал халамж тавьж дэмжиж байсан нь хоёр орны ард түмний харилцан дэмжилцэж туслалцаж байдаг гүн зузаан найрамдлыг харуулсан юм. Хятадын тал Бельгийн төлөө санаа зовж Бельгид учирсан халдвараас сэргийлэх эд бараа дутагдаж буй хүндрэл бэрхшээлийг чадлынхаа хэрээр дэмжиж, өвчинтэй тэмцсэн ашигтай туршлагаа хуваалцаж, вакцин болон эм бэлдмэл судлан бүтээх талаарх хамтын ажиллагаагаа хамтдаа ахиулах болно. Вангийн угсаатан болон Засгийн газрын удирдлага дор Бельгийн ард түмэн халдварт өвчнийг ялан давна гэдэгт итгэж байна. Бельгийн тал тус улсад буй Хятадын иргэд ялангуяа оюутнуудын аюулгүй байдлыг баталгаажуулах асуудлыг дээд хэмжээнд чухалчлан үзэхийг хүсэж байна гэж хэллээ.
Филип:
- Шинэ коронавирусын халдвар дэлхийн олон оронд цохилт өгч байна. Хятад улс “COVID-19”-ийг хамгийн түрүүнд тогтоон барьсан. Хятадын туршлага нь бусад оронд чухал ач холбогдолтой юм. Хятад улс олон орны өвчинтэй тэмцэхэд дэмжлэг үзүүлж, хувь нэмрээ оруулсан. Бельгийн тал Хятадын тал эмнэлгийн тулгам хэрэгцээтэй хамгаалалтын эд барааг хангасанд талархаж байна. Эм бэлдмэл судлан үйлдэх талаар Хятадын талтай хамтран ажиллахад бэлэн байна. Зовсон цагт нөхрийн сайныг танина гэдэг үг байдаг. Хятад улс бол Бельгийн жинхэнэ анд нөхөд юм. Бид энэ нөхөрлөлөө үүрд нандигнан үзэж, хоёр орны хэлхээ холбоо хамтын ажиллагааг цаашид ахиулах болно гэж хэлэв.
