solongonews
Ши Жиньпин захидал илгээж, Хятадын уран дархдын инновацийн солилцооны анхны томоохон хурал болсонд баяр хүргэв.
2022-04-28 16:51
Ши Жиньпин дарга захидал илгээж, Хятадын уран дархдын инновацийн солилцооны анхны томоохон хурал болсонд баяр хүргэв.

   Хятад улсын уран дархдын шинийг санаачлах солилцооны анхны хурал энэ сарын 27-ны үдээс өмнө Бээжинд нээгдэв. ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын Тэргүүлэгч, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин баярын захидал илгээж, хурал зохион байгуулагдсанд халуун баяр хүргэж,  "5-р сарын 1"-ний олон улсын хөдөлмөрийн баярыг тохиолдуулан, ХКН-ын төв хорооны нэрийн өмнөөс мэргэжлийн ур чадвартай боловсон хүчин, хөдөлмөрийн үлгэр жишээ ажилчдад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хөдөлмөрч олон түмэндээ баярын мэнд дэвшүүлэв.

  Ши Жиньпин баярын захидалдаа,  мэргэжлийн чадварлаг боловсон хүчин бол Хятадад үйлдвэрлэсэн болон Хятадад бүтээгдсэн үйл ажиллагааг дэмжих чухал хүчин юм. Манай улс орны ажилчин анги, өргөн олон хөдөлмөрчин түмэн хөдөлмөрийн үлгэр жишээ ажилчдын үзэл санаа, хөдөлмөрч үзэл санаа, уран дархдын үзэл санааг эрчимтэй хөгжүүлж,  өнөөгийн дэлхийн шинжлэх ухаан, технологийн хувьсгал, аж үйлдвэрийн өөрчлөлтийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх ёстой. Мөн хичээнгүйлэн суралцаж, гүнзгийрүүлэн судалж, шинийг санаачлахад зоригтой байж, тэргүүний байх гэж зориглон, техникийн ур чадварын түвшингөө тасралтгүй дээшлүүлж, өндөр чанартай хөгжлийг ахиулах, үйлдвэрлэлийн хүчирхэг улсын стратегийг хэрэгжүүлэх, орчин үеийн социалист улсыг бүх талаараа байгуулах үйлсэд оюун ухаан, хүч чадлаа нэмэрлээрэй. Бүх шатны намын хороод, засгийн газар аж үйлдвэрийн боловсон хүчний бүтээн байгуулалтын шинэчлэлийг гүнзгийрүүлж, мэргэжилтэй боловсон хүчний үүргийг чухалчилан анхаарч, тэдний шинийг санаачлах авьяасыг бүрэн дүүрэн нээж нэвтрүүлэх хэрэгтэй гэсэн байна.

Хурлын нээлтийн ёслолд БХАТИХ-ын байнгын хорооны орлогч хорооны дарга, Бүх Хятадын үйлдвэрчний ерөнхий эвлэлийн холбооны дарга Ван Дүнмин дарга Ши Жиньпиний баярын захидлыг уншиж, үг хэллээ.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл