solongonews
Ши Жиньпин Перугийн ерөнхийлөгч Вискаратай утсаар ярилаа
2020-05-01 12:13
Ши Жиньпин Перугийн ерөнхийлөгч Вискаратай утсаар ярилаа

Хятад улсын дарга Ши Жиньпин 4-р сарын 30-ны орой Перугийн ерөнхийлөгч Вискаратай утсаар ярилаа. Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, шинэ коронавирусийн хижгийн өмнө Хятадын тал ямагт хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалаар олон орнууд болон ДЭМБ-тай хижгийн мэдээллийг солилцож, олон улсын хижгийн эсрэг хамтын ажиллагааг ахиулсаар ирсэн юм гэжээ.

Хятадын тал өөрийнхөө чадлын хирээр олон орон болон олон улсын байгууллагад тулгам шаардлагатай эд барааны тусламж үзүүлж, олон зүйлийн хэлбэрээр өөрийнхөө хижигтэй тэмцсэн туршлагыг харамгүй хуваалцаж, хижигтэй тэмцэх эд барааны зам сувгийг шулуутгаж, олон орны хижигтэй тэмцэх ажилд тусалсан юм. Хятадын тал олон улсын нэгдсэн сэргийлэх хамгаалалтыг дэмжиж, ДЭМБ зэрэг олон улсын байгууллагад удирдах үүрэг гүйцэтгэхийг дэмжиж, олон улсын макро эдийн засгийн бодлогыг эрчимжүүлэхийг дэмжсээр ирсэн юм гэжээ.

Вискара хэлэхдээ, Перу, Хятад хоёр орон сайн сайхан харилцаатай , Олон салбарын солилцоо хамтын ажиллагаа маань тогтвортой хөгжиж байна. Хятадын аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт нь Перугийн дэд бүтцийн бүтээн байгуулалт болон эдийн засаг нийгмийн хөгжлийг ахиулсан юм. Перугийн тал ирэх жилийн хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэхэд бэлэн байна. Хятадын тал коронавирусийг хяналтдаа аваад байна. Хятадын зохион байгуулах чадвар болон ашигтай туршлагаас суралцууштай байна. Хятадын талын Перугийн хижигтэй тэмцэх ажилд өгсөн эрхэм нандин дэмжлэг тусламжид талархаж байна. Ши Жиньпин даргын хэлсэнчлэн энэ удаагийн хижгээс бид хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахын чухал чанарыг харууллаа. Олон улсын хамтын нийгэмлэг эв нэгдлээ бэхжүүлж, олон талт үзлийг браимтлан, ДЭМБ удирдах үүрэг гүйцэтгэхийг дэмжих ёстой гэжээ.

 

Найруулагч: .
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл