solongonews
Ши Жиньпин, Германы ерөнхийлөгч Штайнмайер нар ойн баярын цахилгаан илгээв
2022-10-11 19:42
Ши Жиньпин, Германы ерөнхийлөгч Штайнмайер нар Хятад, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн баярын цахилгаан илгээв.

   Хятад улсын дарга Ши Жиньпин, Германы ерөнхийлөгч Ф.Штайнмайер нар 10-р сарын 11-нд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан баярын цахилгаан илгээлээ.

   Ши Жиньпин баярын захидалдаа "Сүүлийн 50 жилд Хятад, Герман хоёр улс хүртээмжтэй, харилцан ашигтай, ялалт байгуулсан үр дүнтэй үзэл баримтлалын дагуу хоёр талын харилцааг дэмжин, дэлхийн энх тайван, хөгжилд эерэг хувь нэмэр оруулахыг хичээн, мөр эргэцэн урагшлан хөгжих шинэ түүхийг бичсэн байна.Миний бие Хятад Германы харилцааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, Ерөнхийлөгч Штайнмайертай хамтран ажиллахад бэлэн байна. Мөн хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан бид өнгөрсөн үеийг урагшлуулж, шинэ ирээдүйг нээж, Хятад, Германы стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд хүргэж, хоёр улс, хоёр ард түмэнд ашигтай өр өгөөжөө өгч чадахыг бат итгэж байна" гэж онцолжээ.

   Штайнмайер хэлэхдээ "Сүүлийн 50 жилд Герман, Хятадын харилцаа олон салбарт илүү гүнзгий түвшинд хөгжиж, хоёр орны солилцоог эрчимжүүлж, хоёр орын ард түмэн улам ойр дотно болсон. Хятад улс нь Германы худалдааны хамгийн том түнш бөгөөд Герман, Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа хоёр талын ашиг сонирхолд нийцэж байна.Хоёр орны хамтын ажиллагаа цаашид ч цэцэглэн хөгжихийг хүсэн ерөөе" гэсэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл