
Хятад улсын дарга Ши Жиньпин 06 дугаар сарын 30-ны өдрийн үдээс хойш Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Линь Жэн Юе-Этэй уулзав.
Ши Жиньпин хэлэхдээ "Таван жилийн турш ХКН-ын Төв хорооны дэмжлэг дор та засаг даргынхаа үндсэн хуулиар хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж, "Нэг улс, хоёр систем" бодлого болон тулгуур хуулийг тууштай хэрэгжүүлэн, онцгой бүсийн захиргааг хуулийн дагуу удирдаж, олон салбарынхантай эв санаагаа нэгтгэн хүчирхийллийг таслан зогсоож, цар тахлын эсрэг бүх хүчээрээ тэмцэж чадсан. Үндэсний бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхол, Хонконгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг хамгаалахын тулд "Эх оронч хүмүүс Хонконгоо засах" гэсэн зарчмыг хэрэгжүүлэн, Хонконгийн нөхцөл байдал эмх замбараагүй байсныг эрэмбэтэй болгох ажлыг урагшлуулан, маш их шаргуу хөдөлмөрлөж, чухал хувь нэмэр оруулсан юм. Таван жилийн турших таны хийж гүйцэтгэсэн ажлыг Намын төв хороо өндрөөр үнэлж байна" гэжээ.

Мөн өдрийн үдээс хойш Ши Жиньпин Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх эрх мэдлийн байгууллагын дарга нар, Хонконгийн олон салбарын төлөөлөгчид, Хонконгийн сахилга батын армын төлөөлөгчид, Хятадын Хонконг дахь төв агентлаг болон Хятадын санхүүжилттэй томоохон байгууллагуудын удирдлагуудтай уулзав.



