08-р сарын 14-нд Нидерландад амьдардаг "Ү Вэнь", "Шин Я" хоёр хулсны баавгайн бамбаруушийн төрсөн зуун хоногийн баярыг тэмдэглэж, нэр өгөх ёслолын арга хэмжээ Оувеханз зоо паркт болсон бөгөөд түүнийг “Фань Шин ” хэмээн нэрлэхээ зарлав. Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 17-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хөөрхөн "Фань Шин" хоёр орны ард түмний сэтгэлийг улам ойртуулж, Хятад Нидерландын найрамдлыг бэхжүүлэх "бяцхан элч" болохыг хүсэж байна гэжээ.
Жао Лижянь хэлэхдээ, 2017 онд дарга Ши Жиньпин болон Хаан Уильям-Александр хоёрын харилцан айлчлалын үед тохиролцсон нийтлэг ойлголтыг биелүүлэхийн тулд “Ү Вэнь”, “Шин Я” хулсны баавгайг Хятад Нидерландын найрамдлын бэлэг тэмдгийн хувиар Нидерландад хүргэсэн юм. COVID-19 тахлын үед төрсөн бамбарууш хоёр ард түмэнд хүсэл эрмэлзэл, баяр жаргал төрүүлж байгаа бөгөөд хоёр орон хамтран цар тахлын эсрэг тэмцсэн найрсаг сэтгэлийн бэлэг тэмдэг боллоо гэжээ.
